Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана. Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг ч байнгын үйл ажиллагаатай нь гарын арван хуруунд багтана гэдгийг ХХААХҮЯ хэлж байгаа юм. Эдгээр компаниас төлөөлөл болгож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр үдээс өмнө “Мах маркет”, “Мах импекс” компанид ажиллалаа.
2016 оны тооллогоор мал сүрэг 61.5 сая толгойд хүрсэн. 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 3.6 сая адуу, 4.0 сая үхэр, 400 мянган тэмээтэй. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой мал, мах байна. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд есөн сая толгой мал, мах экспортлох бүрэн боломжтой.
2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 21.5 мян.тн мах ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, Иран, Катар зэрэг улсад экспортлоод байна. Энэ тоог өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад махны экспорт тав дахин нэмэгдсэн байна. Мөнгөн дүнд шилжүүлэн үзвэл энэ онд 108 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүний экспорт хийгээд байна. Энэ дүн долоо дахин нэмэгдэх боломжтой гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ онд тогтоосон 20 мян.тн адууны махны квотыг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд бүрэн олгосон, гүйцэтгэл нь 100 хувьтай байна. Адууны мах авах хүсэлт, захиалгаа ирүүлж буй улс орнууд ч байна. Иймд адууны мах бэлтгэхэд илүү анхаарч, экспортыг нэмэгдүүлэх нь зүйтэйг тэрээр тэмдэглэв. Мөн мал, махан бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол бодлого, ажлын нэг гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа.
Ерөнхий сайдын очсон хоёр компани үйлдвэрээ өргөтгөх, техникийн шинэчлэл хийж, ажлын байр болон бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Тухайлбал, “Махмаркет” компани 300 гаруй ажилтантай бөгөөд өргөтгөл, шинэчлэлээ хийж чадвал ажлын байр хоёр дахин нэмэгдэнэ гэж байна. Өргөтгөл, техникийн шинэчлэл хийхэд нь хөрөнгө оруулалтын болон үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамруулж, анхаарч ажиллахыг Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт үүрэг болголоо.
Монгол Улс ганц уул уурхайн салбарыг түшиглэж болохгүй гэдгийг мэдэрсэн. Иймд бид хөтөлгөө морьтой, эхний ээлжинд хос, дараа нь олон тулгуурт эдийн засагтай болох ёстой. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа, жижиг дунд үйлдвэрлээ хөгжүүлэх ёстой. Малаа өсгөж, дотоодын махны хэрэглээгээ хангахаас мал, махны нөөцдөө тулгуурлан экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж чадвал улс орны эдийн засаг тогтворжино. Үүнд үйлдвэрлэгч та бүхний оролцоо нэн чухал. Иймд Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хамтарч ажиллана гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
