Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн урилгаар Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад ажлын айлчлал хийж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин хүндэт зочныг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хэлэлцээ хийв
Словакийн тал өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлэв.
Мөн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэв.
Монгол Улстай харилцах харилцаандаа ач холбогдол өгч байдгийн илэрхийлэл нь энэ удаагийн айлчлал гэдгийг Словакийн Шадар сайд Петер Пеллегрини тэмдэглэлээ. Цаашид хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа нотлов. Мөн харилцан туршлага солилцох, Словакийн тэргүүлэх техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлэв.
Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайдын айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Эдийн засгийн сайд П.Жига, Сангийн сайд П.Кажимир болон холбогдох агентлаг, банк, бизнес эрхлэгчдийн төлөөлөл багтсан байна.
Айлчлалын үеэр хоёр улсын бизнес форум зохиох бөгөөд “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
