Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага болон Экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга ажилтнуудыг гэмт үйлдэл дээр нь баривчиллаа,Цагдан хорих төвд хорилоо гээд хэд хоног сүржигнэв. Гэтэл тэднийг өчигдөр суллажээ. Учир нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан бусдаас авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаж байсан хүмүүсийг гадуур байцаахаар болсон аж. Төрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэдэг түшмэлүүд хэдэн зуун саяар авилга авч байгаад баригдсан гэчихээд “гайгүй юм шиг байна,гадуур байцаачихъя” гэдэг хууль хяналтын байгууллага Монголд л байдаг. Э.Аззаяа даргатай тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн. Хяналтынхан бараг 400 сая төгрөг авлигад авсан байх гэж ярьж байсан авлигатай тэмцэгчдийн дуу хоолой нь намуухан болчих шиг. Уг нь авлига авсан хэргээр шалгагдаж байгаа байцаагч нарын хууль бусаар нэлээд хөлжсөнийг хуулийнхан тогтоож эхэлсэн гэж дуулдаж байсансан. 1990-ээд оноос хойш төрөөс хулгай хийсээр тэрбумтан болсон хүмүүс дараа үеийнхнийхээ толгойг илэхгүй гээд яалтай. Монголын төр авлигачидтай “муур,хулгана” болж тоглоод удаж буй. Монголын төрд чөмгөө дундартал зүтгэсэн гэх үе үеийн өнгөлөг мөнгөлөг дарга даамлууд авлигаар баяжсан гэдэгтэй маргаад ч яах юм билээ. Иимэрхүү яриа амнаас ам дамжин үлгэр домог адил яригдсаар байх авай.
‘Монголросцветмет’-ийн захирал До.Ганболдыг ч бас суллаж,гадуур байцаахаар болсон гэнэ. Түүнийг төмрийн хүдэр хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олж хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан. До.Ганболдын гэр бүлийнх нь дансны гүйлгээг шалгахад юань, ам.доллар гэсэн гадаад валютаар мөнгөн гүйлгээ хийсэн нь тогтоогдсон байна. Юутай ч АТГ-ынхан хэр ажиллахыг харж л байя. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оныг авлигачдыг илчлэх, авлигатай тэмцэх жил болгоно гэж мэдэгдсэн. АТГ-аас төрийн байгууллагуудын дунд шатны албан тушаалтнуудын хэр шударга ажиллаж байгааг шалгах ажлыг эрчимжүүлнэ гэсэн.
Н.Дөл

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
