Монгол Улсын иргэн Г.Номуундарь нийгмийн сүлжээгээр мансууруулах бодис, хүчирхийлэлтэй холбоотой хэргийн талаар палхийтэл мэдээлж олныг алмайруулав. Урьд өмнө ийм мэдээллийг хэн ч ил шууд гаргаж байгаагүй болохоор нийгэм даяараа цочирдон гайхшрав. Түүний нийгэмд сэрэмжлүүлэг тараасан бичлэгийг үзсэн хүн бүр нэгийг бодсон байх. Энэ талаар цагдаагийн байгууллагынхан ямархуу байр суурьтай байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү ярихдаа “Энэ хэргийн талаар янз бүрийн сэжиг, таамаг дэвшүүлж, хэн нэгний нэр төрийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргахгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсэх байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж эхэлсэн. Шалгалт хийж дууссаны дараа албан ёсоор мэдээлэл хүргүүлэх учир хүлээцтэй хандахыг хүсэж байна. Олон нийтийн сүлжээгээр хэргийн явцын талаар мэдээлэл өгөхийг шаардаж байгаа. Гэхдээ хуулийн дагуу энэ нь боломжгүй, хориотой байдаг. Тиймээс бид хэргийн шалгалт дууссаны дараа прокурорт танилцуулж, зөвшөөрсөн хэмжээгээр нь олон нийтэд мэдээлнэ. Хувь хүний нууцтай холбоотой, хуулиар хамгаалагдсан зүйл яригдах учир хуулийн хүрээнд мэдээлэл бэлтгэхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна” гэлээ.
Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгааг цагдаагийнхан онцлов. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг шинжилгээний хариу гарсны дараа мэдээлнэ гэлээ. Олон нийтийн зүгээс нууцыг дэлгэсэн охиныг тусгай хамгаалалтад авахыг шаардаж байгаа. Харин албаны хүний хэлснээр шаардлагатай тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр гэрч, хохирогчийг төрийн хамгаалалтад авах боломжтой аж. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул тухайн иргэнийг хамгаалалтад авсан эсэхийг нийтэд мэдээлэх боломжгүй гэдгийг цагдаагийнхан мэдэгдэв.
Н.Дөл

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
