Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Энэхүү нөхцөл байдал нь нийслэлийн оршин суугч, иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаагаас үүдэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан билээ.
Хотын даргын авч хэрэгжүүлсэн энэхүү хязгаарлалтын үр дүнд 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэлж байсан юм.
Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ захирамжийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай иргэд, Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаа иргэд болон албан томилолтоор нийслэлд 6 сараас дээш хугацаагаар томилогдон ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүлээс бусад орон нутгийн иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

энэ гаргасан актын холбоос нь байна уу??
2017-1-9 ба 2017-12-28