Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дахьТөмөр замын вокзалын хажууд байрлах “1000 машины зогсоол” гэгддэг автомашины зах дээр үүрийн 5 цагт цагдаа нар,түрээслэгч иргэдийн хооронд үл ойлголцол үүсчээ. Эх сурвалжийн ярьснаар,уг газрыг нийслэлийн эрх баригчид булааж авах гэж байгаа аж. Захтай холбоотой асуудлаар шүүхээс шийдвэр гаргасан нь түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалсан боловч эрх баригчид шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, хууль зөрчиж байна гэж түрээслэгчид мэдээлэл хийж байна. Эрх баригчдын хууль бус үйл ажиллагааг түрээслэгч иргэд эсэргүүцэж байгаа бөгөөд машин тавьж зардаг газраа тийм ч амархан булаалгахгүй гэж байна. Уг нь иргэдийн өгөхгүй гэж тэмцээд байгаа зогсоолын газар нь УБТЗ-ын мэдлийнх аж. Тиймээс “1000 машины зогсоол”-ын газрыг УБТЗ-ын өмч гэдгийг Нийслэлийн засаг захиргаанаас баталгаажуулж газрын гэрчилгээ олгожээ. Шүүхийн шийдвэр гарсан, газрын гэрчилгээ олгогдсон тул одоо төмөр замчид газраа авч бүтээн байгуулалтаа эхэлнэ хэмээн Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл сар гаруйн өмнө олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Уг газарт Улаанбаатар төмар замынхан орчин үеийн жишигт нийцсэн галт тэрэгний буудал барихаар төлөвлөжээ. “1000 машины зогсоол” дахь түрээслэгчдийг нүүлгэх ажилд Төмөр замын цагдаагийн алба хаагчид, Газрын алба, Мэргэжлийн хяналтын байцаагч нар оролцож байгаа бөгөөд иргэд төрийн алба хаагчдын дунд үл ойлголцол үүсэж, эмх замбараагүй байдал бий болоод байна гэж эх сурвалж ярив.
Н.Яруу
.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
