Шинэ он гарснаас хойш нийслэлд бензин шатахуун ховордож,литр тутмын үнэ нь нэмэгдэж хэрэглэгчдийг багагүй бухимдуулж байна. Энд тэндгүй бензин хайсан жолооч нар. Машинаа үүрээд явалтай биш бензин түгээгчдийн царайг харахгүй гээд ч яалтай. Өчигдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас бензин шатахууныхаа үнийг нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдыг шалгуулахаар прокурорт хандсан тухайгаа мэдэгдсэн. Хууль зөрчиж байгааг нь хэрэг үүсгэн шалгуулахаар болжээ. “Шунхлай”, “Сод монгол”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум” гээд нэр бүхий хэд хэдэн компанид тав хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулснаа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн мэдэгдсэн . Харин өнөөдөр Шатахууны үнийн зөвлөлөөс албан ёсны шийдвэр гаргаагүй байхад үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан “Магнай трейд” компанийн шатахуун импортлох, борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас УУХҮЯ-нд хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
Сүүлийн өдрүүдэд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн зүйгээс Засгийн газар онцгой албан татвар нэмсэн гэсэн шалтгаанаар зарим төрлийн бензиний үнийг нэмж, хомсдол үүсгэсэн. ШӨХТГ-аас энэхүү асуудлыг шалгах ажлын хэсэг гаргасан бөгөөд одоогоор шалгалт үргэлжилж байгаа аж. Шатахууны үнийн зөвлөлийн эцсийн шийдвэр гараагүй байгаа тул үнэ нэмсэн шийдэрээ цуцлах шаардлагыг ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байна. Гэвч аж ахуйн нэгжүүд “ШТС-уудад засвар хийж байна. Шатахуунаа татаж байна” зэргээр шалтаглан шаардлагыг биелүүлэхгүй байгааг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мэдээлэв.
Тэрээр, “Засийн газраас шатахууны үнийн асуудлыг шалгах тусгай ажлын хэсэг байгуулсан. ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан энэхүү ажлын хэсэг ойрын хугацаанд Засгийн газарт өөрсдийн саналаа танилцуулах болно. Шатахууны үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зэрэг асуудал нь Хэрэглэгчийн тухай болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Энэ үйлдлийг удаа дараа гаргаж байгаа Магнай трейд” компанийн шатахуун импортлох, борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлнэ. Мөн зохиомол хомсдол үүсгэсэн гэдгийг цагдаа, прокурорын байгууллагаар эцэслэн тогтоовол “Сод Монгол”, “Тэс Петролиум” зэрэг аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авах болно. Хуулийн дагуу нэг жилийн орлого буюу аж ахуйн нэгжүүдийн 2017 оны нийт орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно. Шатахууны үнийн зөвлөл эцсийн шийдвэр гаргаагүй байхад аж ахуйн нэгжүүд өөсрдийн дураар арга хэмжээ авахыг бид зөвшөөрөхгүй. Манай ажлын хэсэг ажиллах явцад зарим байгууллага саад хийхийг оролдсон. тухайлбал, импортлогчид нөөцийн хэсэгтээ нэвтрүүлэхгүй байх, тоног төхөөрөмж эвдэрсэн зэрэг шалтаг хэлэх тохиолдол байлаа. Тиймээс бид цагдаа болон прокурорын газар дахин шалгалт хийх санал хүргүүлсэн” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн зүгээс ОХУ-ын шатахуун борлуулагч компанийг дотоодын зах зээлд оруулах хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа ч энэ нь хуулиар хориотой гэдгийг ШӨХТГ-ын удирдлагууд тайлбарлав. Газрын тосны тухай хуульд “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүн борлуулахыг хориглоно” гэж заасан байдаг аж.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
