Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагуудтай 2018 оны 1 дүгээр сар 22-ны өдөр уулзаж, Засгийн газрын 2018 оны 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор албан даалгавар өглөө.
Албан даалгаварт компанийн засаглалыг сайжруулж, ил тод нээлттэй байдлыг хангах, дээд шатны байгууллага, яам, төрийн захиргааны байгууллагын зардлыг санхүүжүүлэхийг зогсоох, компанийн удирдах ажилтнууд гадаадад дур мэдэн явахгүй байх, удирдлага менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах, өр, авлагыг бууруулах, тендерийг цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод зохион байгуулж, үндэсний үйлдвэрийн барааг тусад нь багцалж, тэргүүн ээлжинд авахыг тусгасан байна.
Мөн төрийн өмчит компаниудын удирдлагууд тухайн компанийн ажилтныг үндэслэлгүй ажлаас халсан тохиолдолд гарсан хохирлыг хувийн өмчийн эд хөрөнгөөр төлүүлэх, компанийн удирдлага, ажиллагсадын цалин, урамшууллыг компанийн эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, ашигт ажиллагаа зэргийг харгалзан тогтоох санал боловсруулж 2 дугаар сарын 15-ны дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ирүүлэхийг даалгалаа.
Түүнчлэн энэ оны 4 дүгээр сард төрийн өмчит компаниудын захирлуудын контрактын гэрээг дүгнэнэ. Гэрээг дүгнэхдээ алдагдалтай ажилласан, төсөвт төвлөрүүлэх татвар, төрийн өмчийн ноогдол ашгийг төвлөрүүлээгүй, ТУЗ-ийн хуралдаа удаа дараа ирээгүй, байгууллага дээрээ дарамт, шахалт үзүүлдэг, ажиллагсадтайгаа ёс зүйгүй харьцах зэрэг алдаа дутагдал гаргасан удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.
Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө
2018 оны 01-р сарын 23 өдөр, 10 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
