БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрүүд монголчуудыг орохыг хоригложээ. Алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр болгоны үүдэн дээр “Монголчуудыг орохыг хориглоно” гэсэн анхааруулах бичиг нааж, хоёроос дээш монгол хүн тухайн дэлгүүрт яваад ороход хамгаалагч нь шууд хөөгөөд гаргадаг болжээ. Яагаад монголчуудыг үзэн ядаж үнэт эдлэлийн дэлгүүрт оруулахгүй гэсний учир нь хулгай хийдэгтэй нь холбоотой аж. Манай улсын иргэд “тэрийг үзье,энийг үзье” гэж байгаад л байнга хулгай хийдэг тул солонгосууд ийм хориг тавьжээ. Солонгос улсад аялал жуулчлалын гурван сарын визээр очсон Монгол Улсын иргэн, 31 настай эрэгтэй У,28 настай Б нарыг Сөүл хотын цагдаагийн газар саатуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэд Сөүлийн Жунгру дүүрэгт байх алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр явж байхдаа худалдагчийнх нь лангуун дээр тавьсан дөрвөн сая 800 мянган воноор үнэлэгдэх 16 ширхэг 14 каратын алтан бөгж хулгайлжээ. Энэ мэтчилэн дэлгүүрийн лангуун дээрээс хулгай хийгээд жишим ч үгүй зугтаад явчдаг монголчууд цөөнгүй аж. Тиймээс солонгосууд ингэхээс өөр аргагүйд хүрснээ учирлан тайлбарладаг болжээ. Хүний нутагт ажил хийж мөнгө олох гэж оччихоод аль үнэтэй цайтайг нь хулгай хийгээд байхаар тэр улс бидэнд виз өгөх үү. Эх орныхоо нэрийг харь нутагт шавартай хутгаж явдаг хүмүүсийг даруй буцааж авчрах нь дээр болов уу. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэндээ “Манай улсад Монгол Улсын иргэд хамгийн ихээр гэмт хэрэгт холбогдож байна. Монголчууд хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөх, танхайрах, хулгай хийх гэмт хэрэг үйлдэж байна” хэмээн байнга сэрэмжлүүлдэг болжээ.
Н.Цэлмэг

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
