Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Олон нийтийн төв”-дөө АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ зохион байгуулж эхэллээ. Сургалтыг бүтэн жилийн туршид цувралаар зохион байгуулах бөгөөд энэ хугацаанд яам, агентлаг, аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд буюу төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтнуудыг хамруулахаар ажиллаж байна. Авлигын эсрэг сургалтын анхдугаарт яам, агентлаг, нийслэл, дүүргийн дотоод хяналт, аудитын нэгжийн дарга нар оролцсон бол хоёр дахь өдөр төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг оролцууллаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлэхдээ “УИХ-аар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулахаар тусгасан. Энэ сургалтыг бид удирдах албан тушаалтан, хууль, хүний нөөц, төсөв, санхүү, аудит, худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагч, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагч зэргээр ангилан зохион байгуулж байгаа” гэв.
Авлигын эсрэг сургалт нь төрийн албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж болон шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг таниулах, сурталчлахаас гадна төрийн албан хаагчдыг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой юм. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагчдаас гадна Удирдлагын академи, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, зарим төрийн болон төрийн бус байгууллагын зочин багш нар уригдан хичээлийг хөтлөн явуулж байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй сургалтын хөтөлбөрт заагдсан шаардлагын дагуу албан хаагчдаа идэвхтэй оролцуулахыг нийт төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудаас Авлигатай тэмцэх газар хүсч байна.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
