XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон НОХОЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулан МХЗЭ-ийн Төв Хороо болон МЗХ-нд ажиллаж байсан үе, үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус үйл ажиллагаанд энэ жил 80 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд тэд залуу халуун насаа дурсаж, тэдний хойчийг залгамжилж яваа залуучууддаа үнэтэй сургаалиа хайрлалаа.
Тэдний дундаас хамгийн ахмад нь 1947 онд 20 настайдаа МХЗЭ-ийн Төв Хороо, түүний хэвлэл “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин сэтгүүлийн газар бичээч, тусгай тасгийн эрхлэгч, нийтлэлч, архивч зэрэг ажлыг 40-өөд жил хийсэн Эвлэлийн тэргүүний ажилтан Д.Дулмаа гуай байлаа.
Үйл ажиллагааг нээж МЗХ-ны дэргэдэх Ахмадын хорооны дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Даш үг хэлэхдээ: #МХЗЭ, 100 жилийн ой #МЗХ-ны 30 жилийн ой болоход 3 жил 6 сар 26 хоног үлдэж байна.100 жилийн ой бол зөвхөн эвлэлийн ой биш Монгол улсын түүхэнд 100 жил залуучууд бид ямар үүрэгтэй явж ирэв, ахмад үе залуучуудтайгаа хэрхэн ажиллаж, амьдарч бүтээж ирсэн билээ гэдгээ бодох үе.
20-р зууны их бүтээн байгуулалтаа үндэслүүлэх үүрэгтэй энэ цаг үед бид залуучууддаа үнэт зүйлээ өвлүүлэн үлдээх нь зүйтэй.
ЗАЛУУЧУУДЫН ТҮҮХ БҮДГЭРЧ ҮЛДЭХ ЁСГҮЙ, аливаа цаг үеийн зүрхний цохилт бол өнгөрсөн онд үлддэг юм хэмээн үнэт сургаалиа хайрлалаа.
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн дэд Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат: Бид МХЗЭ-ийн залгамж, энэ цаг үеийн залуучуудын байгууллагын ууган гэдэг энэ агуулгаараа гурван цагийн хэлхээсийг барьж явахыг үргэлж хичээн өнгөрснөөсөө суралцаж ирээдүйгээ бүтээн байгуулж, өнөөдөр бид нар амьдран оршихуйн олон баяр баясгаланг мэдэрч эвлэлдэн нэгдэж ажиллаж байна. Бид жил бүр эвлэлийнхээ ахмадуудыг хүлээн авч хүндлэл өргөдөг, энэхүү үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ гарган залуучуудынхаа байгууллагыг зорин үргэлж цагаа барин ирдэг та бүхнээсээ бид үлгэр дууриалал авч, бид ч гэсэн та бүгдийнхээ насан дээр ийм байх юмсан, энд ирээд хэлэх үгтэй байх юмсан гэж ажил хөдөлмөртөө үргэлж бодож сэдэж, хичээж ажилладаг юм шүү хэмээн хэллээ.
Манай ахмадууд бол эх орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө залуу, халуун нас, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулж ажилласан бидний өмөг түшиг болсон хүмүүс. Ахмад настнууд хэдийгээр нийгэмд аль хэдийнээ хувь нэмрээ оруулсан боловч өнөөдөр хүртэл гэр бүлийн дунд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Тэднийхээ алдар гавьяа, үүх түүхийг марталгүй ирээдүй хойчдоо сануулж, ахмад буурлуудаа хүндэтгэн дээдлэх нь залуус бидний үүрэг юм. Тиймээс үе үеийн ахмадуудаа жил бүр хүндэтгэн хүлээн авдаг юм.
Ахмадууд ч “Биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэгт үргэлж баярлаж бас энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг” гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Ийнхүү Залуучуудын байгууллагын үе үеийн ахмад зүтгэлтнүүд төрөлх гэртээ цугларлаа.


Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
