Өнөөдөр цагаагчин туулай өдөр

2026 оны 11-р сарын 13 өдөр, 09 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Аргын тооллын 11 сарын 13. Баасан (Сугар) гараг (2026)
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 4, цагаагчин туулай өдөр, мэнгэ 7 улаан, суудал хий, онгоц-18, идэр барилдлагат. Лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:54-17:17.
Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин тахиа, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хонь, гахай, туулай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Үс засуулах, багш, шавь болох, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, модны үйл, малын үс, ноос хяргах, мал гаргахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэлд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх