НИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцсэн байна.
Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарц барихад 1.6 жил зарцуулах бөгөөд иргэдийн ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс бүтээн байгуулалтын хугацаанд 7 түр зам нээхээр төлөвлөж буйг төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгээс танилцууллаа. Гүүрэн гарцын зарим дам нуруу Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ)-гийн эзэмшлийн 3619 ам дөрвөлжин метр газраар дайран өнгөрөх нь нэлээд асуудал үүсгэв бололтой. Нийслэлд хүүхэд залуус гэлтгүй хөгшид өвгөд ч уг хүрээлэнд очих нь олонтаа. Хотын иргэдийн очдог, амардаг,чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц газар нь ҮСАХ билээ. Олон жилийн өмнөөс тус хүрээлэн рүү довтолсон мөнгөтэй эрхмүүдийн дайралтад өртөж газар нутаг нь хэд дахин багассан Хүүхдийн парк гүүр барих 1.6 жилд ямархуу байхыг төсөөлшгүй. Юутай ч өчигдрийн хуралдаан дээр ҮСАХ-гээс хэд хэдэн санал ирүүлжээ. Тус хүрээлэн нийслэлийн төсөвт жил бүр 698 сая төгрөгийн төсөв төвлөрүүлдэг байна. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын хугацаанд буюу 1.6 жилд ҮСАХ-гээс нийслэлд төвлөрүүлэх ёстой 698 сая төгрөгийг чөлөөлөх, хүрээлэнгийн зарим газрыг бусдад ашиглуулах бүрэн эрхийг тус байгууллагын ТУЗ-д олгох зэргийг уг саналд тусгажээ.
Дээр дурдсан 698 сая төгрөгөөс гадна ҮСАХ-д нөхөн олговор олгох эсэхийг НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан тодруулав. Гүүрэн гарцын 16 дам нуруу Шангри-Ла зочид буудлын уулзвараас Замын цагдаагийн газрын уулзвар хүртэлх ҮСАХ-гийн хашаагаар дайран өнгөрөх аж. Уг хашааны нөхөн олговорт 322 сая төгрөг олгох ёстой гэдгийг ажлын хэсгээс танилцуулав. Хашаанд яах вэ нөхөн олговор олгодог юм байж. Хүүхэд залуус чөлөөт цагаараа хаана тоглох,зугаалах вэ.
Уг асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар хэлэлцэж, татгалзах шийдвэр гаргасныг Н.Батсүмбэрэл тэргүүлэгч дурдаж байсан. НЗДТГ нь ҮСАХ-гийн 24 хувийг эзэмшдэг аж. Тиймээс нийслэлийн оролцоотой аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн газраа үнэгүй өгөх боломжтой гэдгийг Ц.Байгалмаа тэргүүлэгч онцолсон. Тэгэхээр асуудал тодорхой байгаа нь илт.
Харин НИТХ-ын дарга С.Амарсайханы ярьж буйгаар, “Замын цагдаагийн албаны ойролцоо барих гүүрэн гарц бол зайлшгүй хийх бүтээн байгуулалт. Нөгөөтэйгүүр ҮСАХ бол хүүхэд, багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлсэн газар. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, нөгөө талаас ард түмний ая тухтай орчинд ажиллах, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй” юмсанж. Ёстой нөгөө идүүлсэн хурга хөөрхий, идсэн ч чоно ч хөөрхий гэдэгтэй адил ч юм шиг.
Тэргүүлэгчдийн саналыг хураахад ҮСАХ-гийн саналыг хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонх дэмжсэнгүй. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчид төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг ойрын хугацаанд ҮСАХ-гийн удирдлагуудтай уулзаж, дахин хэлэлцээ хийхийг үүрэг болгов. Ийнхүү Хүүхдийн паркийн хувь заяа бүрхэг болох нь ойлгомжтой болов.
Н.Цахиур

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хур
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
