“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн хурал зарлаж, хууль, шүүхийн байгууллагынхны ёс зүй, Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим мөрдөгдөж буй эсэх талаар санал асуулга явуулах гарын үсгийн аян, “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхэлье” нийтийн сонсгол хийх талаар мэдээлэл хийлээ. Энэ нь хууль, хяналтын байгууллагыг шударга болгох гарц хайсан ажлын нэг хэлбэр гэдгийг “Иргэдийн шударга шүүх” байгууллагын тэргүүн Х. Бат-Ялалт мэдэгдсэн юм.
Хэвлэлийн хурлын үеэр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа н.Баттулгад холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хангах,, хохирол барагдуулах зорилгоор битүүмжлэгдсэн автомашиныг нэгэн шүүгч ашиглаж байгаа талаархи хохирогч Б-ийн мэдээлэл олныг сэрдхийлгэв.
Хохирогч Б хэлэхдээ “Алдагдсан автомашиныг 2012 онд цагдаагаас битүүмжилсэн. Бид машинаа битүүмжлэгдсэн гэсэн мэдээлэлтэй, хэзээ шүүх хурал болох вэ” гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сарын 21, 22-ны үед битүүмжлэлд байх ёстой машин маань Богд хааны ордон музейн хойд талд миний сууж явсан таксины урд гараад ирсэн. Бууж очоод зам дээр зогсч байсан замын цагдаад учрыг хэлээд шалгаад өгөөч гэсэн. Цагдаа нар машиныг зогсоосон, би уг хэргийг шалгаж байсан Хан-Уул дүүргийн мөрдөн байцаагч н.Адъяабар руу утсаар ярьж хүрээд ирээч гэсэн.
Ажил нь ойрхон учраас мөрдөн байцаагч ирсэн, тэгээд машин руу өнгийж харчихаад “Өө энэ чинь Солонго прокурорын нөхөр шүүгч байна шүү дээ” гээд дуу нь сулраад явчихсан. Гэхдээ мөрдөн байцаагч ажил үүргийнхээ хүрээнд “Энэ машин битүүмжлэлд байх ёстой. Та яагаад унаад явж байгаа юм бэ” гэж учрыг тайлбарласан. Тэгэхэд “Би худалдаж авсан юм” гэсэн. “Та хэзээ худалдаж авсан бэ. Авто тээврийн газарт шилжилтийг нь хаасан байгаа шүү дээ” гэхэд “Наадмын үеэр худалдаж авсан, харин тийм юм байна лээ” гэсэн утгагүй тайлбар өгсөн. Мөрдөн байцаагч ажил дээр очиж учрыг олъё гээд дагуулаад явсан. Такси бариад араас нь очиход машин алга, унаж явсан шүүгч ч явчихсан байсан. Юу болов гэж асуухад мөрдөн байцаагч “Чамд тайлбарлах боломжгүй. Гэхдээ цаашид тодорхой болох байх. Ажил, мэргэжлийнхээ хүрээнд хуулиар хамгаалагдсан эрхтэй хүмүүс байдаг, ийм хүн учраас халдах эрхгүй. Маргааш өөрөө машинаа авчирч өгч битүүмжлүүлнэ гэж мэдэгдсэн” гэсэн.
Маргааш өглөө нь “Машин битүүмжлэх үед би байлцмаар байна. Машинаа би өөрөө олсон юм чинь, өөрөө хамгаалъя” гэхэд “Машиныг чинь маргааш Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Миний гэр” хотхоны гараашид битүүмжилчихлээ, очиж үзэж болно” гэсэн. Очоод үзэхэд битүүмжилсэн байсан. Ингээд машин битүүмжлэлд байгаа гэж бодож явтал хэд хэдэн удаа машин маань зам дээр тааралдаад байсан. Намайг очиж шалгахад тэндээ байсан.
Тэгж байгаад алга болчихсон. Прокурорт хандахаар хэрэг нь буцаад, хаданд хашгирч байгаатай адил байсан. Гудамжинд машинтайгаа таарахаар замын эсрэг талд явж таараад давхиад явчихдаг, яаж ч болдоггүй. Өнгөрсөн Цагаан сарын шинийн 1-ний орой Удирдлагын академийн арын замд машинтайгаа таарсан. Араас нь хөөгөөд очтол нөгөөх шүүгч эхнэр, хүүхэдтэйгээ бууж ачаа, бараагаа гэртээ оруулчихаад өөрөө гарч ирээд машинаа гараашид тавьчихаад орчихсон. Ингээд бид мухардалд орсон. тэр хүн өөрөө шүүгч, эхнэр нь прокурор. Иймд цагдаа, шүүгч нар нь айдаг юм уу, ажлаа огт хийдэггүй. Аргаа бараад “Иргэдийн шударга шүүх ТББ”-ын өмгөөлөгч Х.Бат-Ялалтад хандсан.
Машиныг шүүгч бариад яваа мэдээллийг би найзаасаа авч очиход байрных нь гадаа байсан. Нэлээн шавар шавхай болсон, хөдөө явсан бололтой харагдсан. Дараа нь энэ сарын 10-ны өглөө Нийслэлийн шүүхийнхээ хашаанд машиныг тавьсан байсан, бид бичлэг хийж баримтжуулсан. Жирийн иргэн бид хохирлоо барагдуулж чадахгүй, хулгайд алдсан машиныг маань нэг шүүгч унаад яваад байна. Уг машин нь анх компанийн нэр дээр бүртгэлтэй байтал н.Баттулга гэгч хуурамч бичиг баримт үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Залилангийн шинж чанартай энэ хэрэг шалгагдаж байгаа ч цагдаа, шүүх, прокурор ажлаа хийхгүй байна” гэв.
Хуулиас давуу эрхтэй шүүгч,прокурор Монголд л байдаг нь хачирхалтай. Хүний хөрөнгийг битүүмжиллээ гээд хуулиар далайлган айлгаад өөрийн болгочихдог төрийн хүн байна гэдэг Монголд төр байна уу гэж эргэлзмээр. Албан тушаалаа урвуулан ашигласан шүүгч,прокуророос ял асуух хууль уг нь бий. Гэтэл хуулиас дээгүүр авирладаг төрийн ажилтнуудын толгойг зөөлөн зөөлөн илбээд байх юм уу гэж ард түмэн асууж байна. Хэн хариу өгөх вэ.
Н.Дөл

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
