Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ.
Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан, тайлан дүгнэлтийг 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт даалгажээ.
Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрүүл мэнд, боловсролын болон бусад холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авах, ажлын байрны дэг журмын сахиулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
