Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр зохион байгуулж буй Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан энэ сарын 30-наас долдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод болно. “Дэлхийн морин хуурын холбоо” төрийн бус байгууллага, нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй зургаа дахь удаагийн олон улсын наадамд гаднаас Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ–ын соёл, урлагийн төлөөлөгчид оролцоно.
Хоёр жил тутам зохион байгуулдаг тус наадам нь морин хуур хөгжмөөр дамжуулан Монголын соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, морин хуур сурч, судлаж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Зургаа хоног үргэлжлэх наадмын хүрээнд сонирхогчдын болон мэргэжлийн морин хуурчдын уралдаан, наадам болох бөгөөд гадны улс орны оролцогчдын тоглолт, олон улсын уулзалт-хэлэлцүүлэг, үзэсгэлэн зэрэг соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, уулзалт-хэлэлцүүлгийн хүрээнд өөсрдийн улс оронд морин хуурын дэлгэрэлтийн хүрээнд сургалт, заах арга, зэмсгийн хийц, урын сан, орчин үеийн хэрэглээний асуудлуудыг хөндөж ярилцах бол үзэсгэлэнд мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаанаас шалгарсан шилдэг морин хуурыг дэлгэн харуулна.
Нэмж мэдээлэхэд, 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” төрийн бус байгууллага байгуулагдаж, олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам болдог морин хуурын олон улсын наадам юм.
Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ–ын нийт 600 гаруй морин хуур суралцагсад болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулга оролцсон байна.
Наадам, симпозиум, уралдааны уран сайхан, эрдэм судлалын цар хүрээ улам бүр өргөжиж монгол үндэсний морин хуур дэлхийн олон орны иргэдийн шимтэн суралцдаг, судлан шинжилдэг хөгжим болсоор байгаа нь улс орныхоо соёлын нэр хүндийг дэлхий дахинд ахиулахад чухал хувь нэмэр болж байна.

МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН VI НААДАМ- ХӨТӨЛБӨР
Цаг: Арга хэмжээ: Хаана:
2018-06-26-нд 12.00 цагт: Хэвлэлийн бага хурал Монгол Улсын Филармони
2018-06-30-нд 16.00 цагт: Наадмын нээлт Соёлын төв өргөө
2018-07-01-нд 09.00 цагт: Морин хуур сонирхогчдын уралдаан (I шат) Монгол Улсын Филармони
2018-07-02-нд 09.00 цагт: Морин хуур сонирхогчдын уралдаан (II шат)
19.00 цагт: Гадаад оролцогчдын тоглолт Монгол Улсын Филармони
2018-07-03-нд 08.00 цагт: Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан (I, II шат) Монгол Улсын Филармони
2018-07-04-нд 09.00 цагт: Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан (III шат) Монгол Улсын Филармони
14.00 цагт: Уулзалт-Хэлэцүүлэг-Үзэсгэлэн Уран зургийн галерей
19.00 цагт: Н.Жигжиддорж “Шинэ цомгийн нээлтийн концерт” Монгол Улсын Филармони 2018-07-05-нд 20.00 цагт: Наадмын хаалт-Хамтарсан тоглолт Д.Сүхбаатарын талбай

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
