Монголын рок попын ертөнцөд олон жил уран бүтээлээ туурвиж, үзэгчдийн сонсох дуртай дуунуудыг зохиосон “Хурд” хамтлаг 25 нас хүрлээ.
“Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сонсогчдын сонорыг мялааж, чихэнд хоногшсон олон дууг зохиосон Хурд хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайдаа нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна.
Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм. Энэ дууг “Хурд” хамтлагийн хамгийн том ах буюу Д.Ганболд 1978 онд цэргийн албанд байхдаа зохиож байжээ. Хамтлагийн анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байжээ.
Хамтлаг нь 2013 онд тохиосон 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа “Алтан Пянз” хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын “Erika records” студид хэвлүүлжээ.
Энэхүү пянзанд “Хурд” хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтсан юм. Үндэсний их баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-ны 20:00 цагт “Хурд” хамтлаг төв талбайд нийслэлчүүдтэйгээ 25 жилийн ойн баяраа тэмдэглэнэ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
