Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуу (тэдний дунд бөхчүүд байсан) оролцож, олон нийтийн өмч, дөрвөн хүний биед халдаж, гэмтээсэн бичлэг ил болж, шуугиан тариад байна. Тэдний хууль бус үйлдлийн золиос нь Занабазарын музейн хосгүй өв соёл, зэргэлдээх оршин суугчид, аж ахуйн нэгжүүд.
Банкны барилгын гүйцэтгэгчид баяр наадмын өдрүүдийг далимдуулж, газар доорх бохир усны шугамыг барилгын талбайгаас зайлуулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайг хуулж, ухаад зогсохгүй хамгаалалтын хашаагаа сунгаж эхэлсэн. Хуучин ХХБ-ны барилгын баруун талд нийтийн эзэмшлийн сантехникийн шугам сүлжээ болон авто зогсоол байсан юм. Гэвч хэн нэгэн эрхтэй дархтай албан тушаалтнууд хууль бус зөвшөөрөл олгосноор ХХБ кадастрын зургаас хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгосон. Ийнхүү нийтээр эзэмших ёстой газрыг хууль бусаар эзэмшсэн тэд балмад үйлдлээ үргэлжлүүлж, уржигдар ийнхүү хүчээр халдаж, хууль бус ажлаа үргэлжлүүлсэн байна.

Улмаар дээшээ 28 давхар (доош гурван давхар) барилга барихаар төлөвлөж буй нь орчны барилгуудын аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой нөхцөл байдал үүсээд байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллага шинжлээд, эрсдэлийн үнэлгээ хийхийг шаардсан ч биелүүлсэнгүй. Худалдаа Хөгжлийн Банкныханд хууль үйлчилдэггүй бололтой.
Шинэ барилга зэргэлдээх барилгаас ердөө 11 метр орчим зайтай баригдахаар байгаа. Хэдхэн жилийн өмнө Баянгол дүүргийн 16 дугаар байр хазайж, оршин суугчдыг айдаст автуулсан үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хуулийн зөвлөх Т.Энхбаяр “Музей бол соёлын үнэт өв, онцгой объект. Манай музейн барилга нь л гэхэд Монголд хамгийн анхны хоёр давхар, 100 гаруй жилийн настай. Дотор нь асар үнэтэй үзмэрүүд бий. Худалдаа хөгжлийн банк 2016 онд барилгаа нураах явцад маш их доргилт өгч, үүссэн тоосжилт нь үзмэрүүдэд нөлөөлж байсан юм билээ. Одоо шинэ барилга нь доошоо гурван давхар байвал барилгын ажлын явцад үүсэх доргилтыг музей тэсэх үү”гэсэн бол энэхүү барилгын зураг, төслийг боловсруулахаас авахуулаад холбогдох бүхий л журам, заавар, хууль, дүрмийг зөрчиж, түүнийг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд зөвшөөрөн баталж, өөгшүүлж ирсэнд харамсаж буйгаа ойр хавийн иргэд, оршин суугчдыг төлөөлөл хэлж байлаа. Тэд одоо яах ёстой вэ. Хуульгүй мэт дураараа авирлагчдаас амь нас, эд хөрөнгийг нь хамгаалж, хэрхэхийг нь хэлж, шийдвэрлэх албан тушаалтан, байгууллага байна уу. Ард иргэд аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхтэй. Шат шатны зөвшөөрөл өгсөн дарга нар олгосон зөвшөөрлөө цуцлах хүртэл тэд тэмцэх болно гэдгээ илэрхийллээ. Монгол улсын хууль хүчтэй юу? Мөнгөтэй, эрх мэдэлтэй банк хүчтэй юу? Харах л үлдлээ.
Шуурхай.мн

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
