Бид хоёрын хамгийн дуртай газар – дурсамжийг минь хадгалсан тэр цэцэрлэг. Өвдөгийг минь дэрлэн чиний алжаалаа тайлдаг байсан тэр сандал. Энэ л орчин сэтгэлд минь ямар дотнохон санагдана вэ?
Гэвч энэ орой… Энэ цэцэрлэгийн, энэ сандал дээр би чамаас өөр залуутай сууж байх юм гэж яаж төсөөлөх билээ. Бүүр хагас жилийн өмнө танилцсан нэгэн залуу үсийг минь илбээд, дэргэд минь сууж байна.
Гэнэт хаа нэгтэйгээс “Амина” хэмээн дуудах сонсогдоход би цочин, эргэн тойрноо маш хурдан гүйлгэн харлаа. Миний хайсан хүн хаана ч алга. “Хий юм сонсож дээ” хэмээн бодож дуусахын завдалгүй өнөөх дуу ахин гарлаа.
Би ахиад л орчноо тойруулан харав. Гэхдээ маш анхааралтай, удаанаар…
Яг өөдөөс минь нэгэн бяцхан охин гүйж явна. Араас нь хар нүдний шилтэй нэгэн залуу “Амина” хэмээн дуудсаар айсуй. Төдөлгүй өнөөх бяцхан охин гүйж ирээд, миний ард орж нуугдав. Бүр өхөөрдмөөр хөөрхөн охин юм гээч. Яагаад ч юм би тэр охины зүг анхаарлаа хандууллаа. “Хөөе, хэнээс нуугдаж байгаа юм бэ, аан?”. Өнөөх охин хачин ер бусын инээмсэглэсээр миний араас хэн нэгэн рүү харлаа. Би ч өөрийн эрхгүй л охины харцыг дагуулан харав. Гэтэл…
Гэтэл… Өмнө минь хэн зогсож байсан гээч.
Тийм ээ. Чи мөн байна. Гэвч чи намайг огтхон ч тоосонгүй. “Амина “ миний охион. Хаана байна аа. Гараад ирээ” гэх нь тэр. Охин ч тэрхэн зуур годхийн гарч ирээд, чиний минь хүзүүнээс чангаар тэвэрлээ. Чи ч бас охиноо тэврэн дээш өргөөд, “Миний Аминзүрх яагаад ааваасаа нуугдаад байна вэ” гэх нь тэр.
Арай ч дээ. Чи охинтой болчихож. Ямар тэнэг юм бэ, тэгээд охиндоо миний нэрийг өгчихөж. Би өөрөө ч мэдэлгүй ядам хурууг нь дагуулан харлаа. Аз болоход хуруунд нь бөгж алга.Гэхдээ магадгүй тэр бөгжөө хаа нэгтээ тайлаад орхичихсон ч юм бил үү гэж бодохынхоо зэрэгцээ би “Охиныг чинь Бэби гэдэг юм уу?” хэмээн асуулаа. Чи над руу харан, өнөөх л хайр татам инээмсэглэлээ тодруулсаар “Үгүй ээ. Аминзүрх гэдэг юм. Харин би Амина гэж дууддаг юм” гэв.
“Аминзүрх гэнэ үү. Чи ямар тэнэг юм бэ. Би л чамайг ингэж өхөөрдөн нэрлэдэг байсан шүү дээ. Гэтэл чи энэ нэрийг охиндоо өгч, бас миний нэрээр охиноо дуудаж байх гэж дээ”. Ингэж бодох зуураа би түүнийг хачин ихээр үзэн ядав. Тэгээд би “Намайг ч бас Амина гэдэг юм” гээд хэлчихлээ. Чи над руу нүдээ том болгон хачин жигтэйгээр харав. Гэтэл “Хайрт минь” гэх эмэгтэй хүний ялдамхан дуу гарах нь тэр. Бүр хажуухнаас минь. Намайг дээш өндийн харахад тэр өнөөх Амина гэдэг охиноо тэврээд зогсож байв. Цааш лавшруулан харвал…
“Бурхан минь, үгүй байлгүй дээ”- Би энэ үгийг дотроо хэлсэн үү, эсвэл амаараа хэлчихсэн үү гэдгээ мэдсэнгүй. Би яг л өөрийнхөө нүдийг толинд харсан мэт боллоо. Учир нь түүнийг надтай яг адилхан нүдтэй бүсгүй тэврээд үнсэж байна. “Гэхдээ нүднээс нь бусад нь надаас тэс өөр юм” ингэж бодоод яг дуустал утас хачин жигтэй чангаар дуугарав.
Надад дуудлага ирж байна. Утсаа авлаа.
– Байна уу?
Хариу алга. Гайхан утасныхаа дэлгэцийг харвал өглөөний 06,30 минут. Сэрүүлэг дуугарсан байж.
Ц.Баттуяа

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
