Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа “UNFRIEND хөдөлгөөн”-ий талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчин дахь зүй зохистой хэрэглээг бий болгох, эцэг эх, ар гэр асран хамгаалагчаас нь цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх “UNFRIEND ХӨДӨЛГӨӨН” ухуулга нөлөөллийн арга хэмжээг Цагдаагийн Ерөнхий газраас эхлүүлж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан:
“Монгол Улсад интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсөж байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргийн гаралт 2017 онд улсын хэмжээнд 299 бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 хэрэг бүртгэгджээ.
Тухайлбал, “ЭМО” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж олон тооны, ихэвчлэн насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг гишүүн болгон элсүүлэн амиа хорлох тоглоом тоглуулсан, иргэн Б бага насны хүүхдүүдтэй чаатаар уулзаж үерхээд тэдний 200 гаруй зургийг авсан байдаг.
Мөн “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Хөөрхөн дүүтэй болж, санхүүгээр дэмжинэ” нэртэй зарын цаана биеэ үнэлэх хэрэг гарч байна.
Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч болчихоод хаана хандахаа мэдэхгүй, эцэг эхээсээ нуугаад хэлдэггүй. Иймээс цагдаагийн байгууллагад хандвал, хэргийг шалгаад таслан зогсоох боломжтой. Цахим гэмт хэргээс сэргийлэх үүднээс дуучин А cool, МЗХ-той хамтраад unfriend хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ хөдөлгөөн маргаашаас эхлээд 22 хоног үргэлжилнэ. 700 орчим ЕБС-д энэ талаарх мэдээлэл хүргэгдэнэ. Арга хэмжээний хүрээнд Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулна” гэв.
Дуучин А cool
“Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг бидэнд иржээ. Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлээд байна. Unfriend гэдэг нь таны хүүхэдтэй танихгүй хүн найзалж байна гэсэн үг. Эцэг эхчүүд өөрийнхөө хүүхдийн фэйсбүүк рүү ороод яг өөрийнх нь найз байна уу үгүй юу гэдгийг шалгаад танихгүй хүн байвал unfriend хийгээрэй” хэмээн уриаллаа.
Кибер гэмт хэрэг нь дэлхий дахинд учруулж болох хор хохирол, аюул заналын түвшингөөр терроризмын аюул заналаас илүү бодит эрсдлийг бий болгож байгааг бид онцгой анхаарах шаардлагатай.
Олон улсад кибер гэмт хэрэг гэдэгт:
– кибер халдлага, пишинг,
– онлайн мөрдлөг, заналхийлэл,
– скиминг буюу картны гэмт хэрэг,
– онлайн залилан,
– садар самуун дүрс бичлэг тараах,
– интернэтэд суурилсан оюуны өмчийн эсрэг гэмт хэргүүдийг багтаан ойлгодог ба манай улсын хууль тогтоомжоор эдгээрээс зөвхөн кибер халдлагуудыг буюу ЭХТА-ын 26 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжтэй асуудлыг кибер гэмт хэрэгт тооцож, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.




Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
