ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд иргэд, олон нийтийг онлайн луйвар буюу залилах гэмт хэргээс өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Цахим луйварын цаана иргэд мэдээллээ санаандгүй бусдад алдах, найз нөхдийн нэрээр нь хуурамч хаягууд үүсгэгдэн таны мэдээллийг авах, таны цахим орчинд мэдээллэж буй мэдээлэл, үйл хөдлөлийг чинь судлаж, ашиглан залилах, хуурамч аппликейшн ашиглан хувь хүн, байгууллагын нууц мэдээлэлд нэвтрэх зэрэг үйлдлүүдээр дамжин үйлдэгдэж байна. Тиймээс UNFRIEND хөдөлгөөний зүгээс иргэд, олон нийтийг танихгүй, мэдэхгүй хаягийг найзаар авахгүй байх, цахим орчинд хувийн мэдээллээ хамаагүй тавихгүй байх, хүүхдүүдийнхээ цахим хэрэглээ, мэдээлэлд анхаарлаа хандуулахыг уриалж байгаа юм.
Интернетээр мэдээлэл авагчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа 2009 оны байдлаар 106000 байсан бол 2016 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар 2512700-д хүрч гол мэдээллийн эх сурвалж болгосон байна. 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр интернэт ашигладаг, тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цаг интернэт ашигладаг (харилцаа холбооны зохицуулах хороо, Интернэтийн үйлчилгээ эрхчлэгдийн статистик судалгаа) ба иргэдийн худалдан авалт, хэрэгцээ шаардлагаар далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдийн санаа зорилгоо гүйцэлдүүлэх томоохон орон зай үүссэнийг харж болох юм.
Дэлхий дээр нэг секундэд 18 хүн цахим худалдааны хохирогч болж байна. 2017 он гэхэд энэ гэмт хэргийн хохирол 100 тэрбумд хүрч, жилд 556 сая, өдөрт 1.5 сая хүн ийм хэргийн хохирогч болно гэсэн судалгаа бий. Арван хүн тутмын нэг нь хуурамч линк, видео бичлэгээс болж хохирдог аж. Манай улсад 2006, 2007 онуудад компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг удаа гарч бүртгэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгуулага болгон интернетед холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт ихээр өртөж хохирч байна.
Онлайн луйврын төрлүүд:
- Цахим шуудангийн луйвар. Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг ба тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохирогчид болдог.
- Романс луйвар. Интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдхийг романс луйвар гэж ойлгож болно.
- Буяны үйл ажиллагаа. Та 1 сая долларын өв залгамжлагч боллоо эсвэл би АНУ-ын энхийг сахиулах ажиллагааны ажилтан миний цалинг дансаараа аваач гэж хүмүүс рүү имэйл илгээдэг. Үүний дараа та мөнгөө авахын тулд заавал татвар төлөх ёстой гэж удаа дараа хохирогчоос мөнгө салгаж авдаг.
- Зээл олгох. Цахим шуудан болон олон нийтийн сүлжээ сайтуудаар маш бага хүүтэй барьцаагүй, баталгаатай зээл гэх утгатай захидал болон нийтлэлүүд нийтлэгддэг. Үүний дагуу хэн нэгэн холбогдход гэмт этгээд та эхлээд авах гэж байгаа зээлийнхээ тодорхой хувийг шимтгэлд эхлээд төлөх ёстой, дараа нь та татвараа төлөх ёстой гэх нэрийдлээр луйврын гэмт хэргийг үйлддэг байна.
- Банкны залилан. Таны имэйл хаяганд банкны албан ёсны мэт хуурамч имэйл хаяг ирэх ба танаас банкны мэдээлэл асууж, баталгаажуулахыг шаарддаг. Банкны хэзээ ч таны хувийн мэдээллийг асууж имэйл явуулдаггүй гэдгийг үргэлж сана.
- Үнэгүй бараа. Гэмт этгээдүүд онлайнаар олон улсад нэр хүнтэй хүмүүс болон байгууллагын нэрийг барьж та азтан боллоо, та үнэгүй авах боломжтой гэх утга бүхий имэйлийг таны имэйл рүү явуулна. Улмаар та хожсон эсвэл үнэгүй авах боломжтой бараагаа авахын тулд таны кредит карт, гэрийн хаяг болон бусад мэдээллийг асуух болно. Хэрэв та өөрийн мэдээллээ өгсөн тохиолдолд дансан дахь мөнгөө алдах эрсдэлтэй.
- Мөнгө гуйх. Онлайнаар таны танилын хаягнаас эсвэл таны танилын хаягтай төсөөтэй хуурамч хаягнаас танруу яаралтай мөнгө зээлээч, өнөөдөр орой эсвэл маргааш өглөө өгнө, хүүтэй нь хамт өгнө гэж урьдчилан бэлтгэсэн дансанд хохирогчоос мөнгийг нь залилж авдаг.
|
Эх сурвалж: ЦЕГ-Урьдчилан сэргийлэх хэлтэс
|


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хур
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
