Садар самуун, хүчирхийлэлийг сурталчилсан хууль бус хаягуудыг устгах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Facebook компанитай хамтран ажиллана
Цагдаагийн байгууллага энэ сарын 6-ны өдөр Ази номхон далай хариуцсан Фэйсбүүк компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, албан ёсоор хамтран ажиллахаар болсон байна. Энэ талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
– ЦЕГ Фэйсбүүк компанитай хамтран ажиллахад ямар шинэ боломжууд нээгдэх вэ?
-Өмнө нь цахим орчин тэр дундаа фэйсбүүкээр садар самуун, хүчирхийлэл, аливаа гэмт хэргийг сурталчилсан хууль бус хаяг, пэйж, группуудыг устгахын тулд фэйсбүүк рүү албан хүсэлт явуулдаг байсан. Гэвч хүсэлтийн дагуу тэр болгон хаагдах нь ховор. Тиймээс дээрх хууль бус хаягууд газар авах болсон. Харин энэ сарын 6-ны өдөр Ази номхон далай хариуцсан Фэйсбүүк компаний төлөөлөгчид, ЦЕГ-ын удирдлагуудтай хийсэн уулзалтын үр дүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр талууд хамтран ажиллахаар болсон.
Уулзалтаар Фэйсбүүк компаний зүгээс хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах журмыг манай улсын нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах вэ, мэдээлэл солилцох процесс зэрэг асуудлуудыг нарийвчилж хэлэлцсэн. Үүнээс гадна гэмт хэргийн чиглэлээр хоёр байгууллага хоорондоо шууд харилцаа үүсгэх, мэдээлэл солилцох, гэмт хэргийн гаралтыг таслан зогсооход чиглэсэн ажлууд дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Фэйсбүүк компаний төлөөлөгч нар ирэх 11 дүгээр сард манай улсад дахин ирэх төлөвлөгөөтэй байгаа. Айлчлалын талаар эргээд бидэнд албан ёсоор мэдэгдэх юм.
– “Unfriend” хөдөлгөөний хүрээнд олон хүмүүс цахим орчинд болгоомжлох хэрэгтэй гэсэн сэдэл авсан байх. Бид өөрсдийгөө, үр хүүхүүдээ хамгаалахын тулд хамгийн эхэнд юуг анхаарах ёстой вэ?
-ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-аас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг улсын хэмжээнд эхлүүлээд байна. Цахим гэмт хэргээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал арга бол иргэд хувийн мэдээллээ гадагш задруулахгүй байх явдал. Зарим хүмүүс цахим орчинд өөрийнхөө хаана байгаа, хэнтэй юу хийж байгаа, гэр бүл, найз нөхдийн мэдээллээ дэлгэрэнгүй байршуулснаар гэмт үйлдэгчдийн занганд их амархан орж байна. Тиймээс хувийн мэдээллээ нууцлах шаардлагатай. Мөн өсвөр насны хүүхэд, залуусыг садар, самуун, хүчирхийлэлд уруу татах, сурталчлах хууль бус групп, хаягуудад элсүүлэн хувийн мэдээллийг нь авах, сүрдүүлэх зэрэг хэргүүд их гарч байна. Тиймээс энэ хөдөлгөөний хүрээнд энэ бүх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг зөв мэдээллээр хангах, хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд анхаарлаа хандуулахыг уриалж, олон ажлуудыг хийж байна.
– Цахим гэмт хэргийн нөхцөл байдлын талаар..
– Бидний өдөр тутмын амьдралд хоёр төрлийн том харилцаа бий болжээ. Нэгдүгээрт, нийгмийн харилцаа буюу амьд харилцаа. Хоёрдугаарт цахим орчин дахь онлайн харилцаа гэсэн хоёр харилцаа үйлчилж байна. Эндээс авч үзэхэд өсвөр үеийн залуучуудын нийгмийн харилцаа буюу амьд харилцаанд хяналт тавих бололцоотой болж байна. Жишээ нь хичээл сургуульд явж байна уу, үгүй юу гэдгээ бас хянах боломжтой юм. Харин цахим орчинд хүүхдүүд хэнтэй харилцаад байна, ямар мэдээлэл үзэж байна гэдгийг хянах боломжгүй. Хүүхдүүд цахим орчинд өөрөө ч мэдэлгүй хохирогч нь болж байна.
– Цахим орчинд гарч байгаа хүүхэд залуучуудыг уруу татаж буй хаягуудыг техникийн нөхцөл талаас нь хянах боломж манайд хэр байна. Ямар арга хэмжээний ажлууд хийгдэж байна вэ?
– Unfriend хөдөлгөөнтэй холбоотойгоор фэйсбүүкт “Хар жагсаалт буюу Black list” гэсэн нээлттэй олон нийтийн группыг иргэдийн оролцоотойгоор ажиллуулж байгаа. Энэ группын үр дүнд хүүхэд, залуусыг садар, самуун, хүчирхийлэлд уруу татах, сурталчлах хууль бус групп, хаягуудыг репорт хийх ажил сайн явагдаж байна. Яагаад сайн байгаа вэ гэвэл Фэйсбүүк компанид 500 гаруй хүний репорт буюу гомдол ирэхэд тус хаяг, групп, фэйж хуудсыг хааж байгаа юм. Энэ арга хэмжээний үр дүнд одоогийн байдлаар 20 орчим хуурамч хаягууд устгагдаад байна. Тэгэхээр бид өөрсдөө эцэг, эхчүүдийн оролцоотойгоор хяналт тавих боломжтой гэсэн үг.
Монгол Улс нийт 1.7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компанийн төлөөлөл мэдээлсэн. Фэйсбүүк компанийн зүгээс “Ногоон суваг” буюу “Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгсөн байна. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байна.
– Хуурамч хаягыг жинхэнэ хаягнаас хэрхэн ялгах вэ гэдгийг олон нийтэд ойлголтыг сайн өгөх хэрэгтэй юм шиг байна.
– Цахим гэмт хэргийн онцлог нь цаг хугацаа, орон зай, нутаг дэвсгэр үл хамааран үйлдэгдэж байдаг. Жишээ нь. Монгол улсын иргэнийг Африк, Араб, Америк гэх мэт аль ч улсаас хохирч болдог. Тийм учраас ийм төрлийн гэмт хэргийг шалгахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч шаардана. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд маш эрчимтэй өссөн. Сүүлд насанд хүрээгүй хэд хэдэн хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болсон. Хуурамч хаяг ашиглаад насанд хүрээгүй охидуудтай харилцаа үүсгэж, нүцгэн зургийг нь авч, цаашид тэр зургаар дамжуулан дарамтлах, мөнгө төгрөг шаардах зэрэг гэмт хэргүүд бүртгэгдэж байна.
-Хүүхдийг гэмт хэргийн золиос болгохгүйн тулд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, зөв хүмүүжил, дадлыг олгоход эцэг эхчүүдийн үүрэг оролцоо хамгийн чухал гэж хэлмээр байна. Хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахад төрийн байгууллагууд, цагдаагийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг эх, боловсролын байгууллагыг соён гэгээрүүлэх гэх мэт олон төрлийн ажлуудыг хийж байгаа. Гэсэн хэдий ч энэ нь зарим эцэг эхчүүдэд төдийлөн сайн хүрэхгүй байна. Хувь хүн өөрийнхөө хүүхдийг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Үүнийг л эцэг эхчүүд сайн ойлгох хэрэгтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хур
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
