Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 10 сарын 13,14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 607 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 426 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ.
Ослын улмаас орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 30 хүн гэмтэж бэртсэнээс 9 нь бага насны хүүхэд байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 111 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 4 жолооч осолд холбогджээ.
Орон нутагт бүртгэгдэж буй ноцтой зам тээврийн ослын дийлэнх хувь нь онхолдох хэлбэрээр үйлдэгдэж байх бөгөөд энэ төрлийн осол нь хурд хэтрүүлснээс шалтгаалж байна.
Тээврийн хэрэгслийн хурдыг нэмэгдүүлж богино хугацаанд урт зам туулах нь эдийн засгийн хувьд болон хугацаа хэмнэх зэрэг дээр ашигтай боловч хөдөлгөөний аюулгүй байдал талаас нь авч үзвэл тийм ч сайн үзүүлэлт биш гэдгийг жолооч та анхаараарай.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
- 10.14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Бяцхан хөтөл” гэх газар асфальтан замд Prado маркийн автомашин онхолдож жолооч М-ын амь нас хохирсон,
- Мөн БЗД-ийн нутаг Дарь эхийн задгай хашаан дотор Porter маркийн автомашин нь хөдөлгөөн эхлэх үедээ хашаандаа тоглож байсан 2 настай Э-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой ослуудыг тус тус шалгаж байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 18 осол, мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдсэн байна.
Сүүлийн үед бага насны хүүхэд нь бие жижиг, аюул, ослыг таньж мэдэх чадвар дутмаг анхаарал болгоомжгүйгээс болоод хороолол дотор эсхүл зогсоолоос хөдөлж байгаа болон ухрах хөдөлгөөн хийж буй автомашинд мөргүүлэх тохиолдол бүртгэгдэж байна.
Иймд хүүхэд тань хаана тоглож байгааг анхаарч, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзээд ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг шалгаж хөдөлгөөнөө эхлүүлэхийг анхааруулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
