Фэйсбүүк сүлжээнд нэгэн намын даргын нэрийг андуурч бичсэнээс болоод нэгэн иргэн Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээгээд байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, сэтгүүлч мэргэжилтэй Р.Улам-Оргих нь өөрийн хувийн фэйсбүүк хуудастаа, “Үнэн ба зөв намын дарга Ш.Сайхансамбуу” гэсэн агуулгатай пост бичиж оруулсаны төлөө “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар гэгч нь цагдаад гомдол гаргаж, худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр сэтгүүлч Р.Улам-Оргихыг Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулахаар болсон байна.
Харин энэхүү үйлдлийг сошиал сүлжээнд маш олон хүмүүс эсэргүүцэж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуульд заагдсан эрхээ эдэлснийхээ төлөө торгуулийн шийтгэл хүлээнэ гэдэг байж болшгүй зүйл хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Тэгвэл Баянгол дүүргийн засаг дарга асан, хуульч Д.Оросоо үг хэлэх эрхээ эдэлсний төлөө торгуулсан сэтгүүлчийг үнэ төлбөргүйгээр өмгөөлж, хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр энэ тухай фэйсбүүк хуудастаа, “Хүний эрхийг хамгаалж өмгөөлнө өө. Үг хэлэх, мэдээлэл олж авах, түгээх эрхээ эдэлсний төлөө торгуулсан сэтгүүлч залууг Монголдоо удахгүй очоод үнэ төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө өгч, өөрийн биeэр өмгөөлж шүүх хуралд нь орж тусална. Энэ асуудал бол тооцоо судалгаа муутай гаргасан Зөрчлийн хуулийн “хийдэл”, “согог”, “хэлмэгдүүлэлт” юм. Үг хэлэх, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрх бол Үндсэн хуулиар хамгаалагдсан манай нийгмийн суурь үндсэн эрх шүү. Торгуулдаг эрх чөлөө биш. Би энэ үг хэлэх, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийн асуудлаар докторын зэрэг хамгаалах гэж байгаа судлаач хүн, энэ эрхийг тууштай хамгаалахын төлөө явна” хэмээн мэдэгджээ.


Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
