Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран 2018 оны 10 сарын 17-18-ны өдрүүдэд “Асрамж, халамжийн төвийн удирдлага, нийгмийн ажилтан, багш, ажилтнуудад зориулсан сургалт”-ыг зохион байгууллаа.
Монгол Улсад 2018 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар 21 байгууллагын 31 асрамж, халамжийн төвд 1045 хүүхэд амьдарч байна. Улсын төсвөөс санхүүждэг “Өнөр бүл хүүхдийн төв”-д 186, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт 139, Нялхсын клиник сувилалд 33 хүүхэд, хувийн болон олон улсын төсөл хөтөлбөрөөр санхүүждэг асрамж, халамжийн 27 төвд 687 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүдийн 13 хувь нь 0-5 нас, 31 хувь нь 6-11 нас, 47 хувь нь 12-18 нас, 18-аас дээш насны залуучууд 0,8 хувь буюу 76 байна. Ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын үйлчилгээнд хамрагдалт 100%, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдалт 80 хувь, мэргэжил олгох сургалтанд 41 хүүхэд хамрагдаж байна. Сургалтаар асрамж халамжийн байгууллагуудад Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 5852:2017 стандартыг нэвтрүүлэх, арга зүйгээр хангахыг зорилоо.

Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол улсын багшийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд мэдээлэл өгч ажиллалаа.
.jpg)
Сургалтад нийслэл дэх асрамж, халамжийн төв болон Дорнод, Дархан-Уул, Орхон аймаг дахь асрамж халамжийн байгууллагуудын удирдлага, нийгмийн ажилтан, багш, ажилтан, нийслэлийн 9 дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүүхдийн тусламжийн утас-108, Хүүхэд, хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг Төрийн бус байгууллагуудын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцлоо. Өнөөдрийн байдлаар “Өнөр бүл хүүхдийн төв” болон “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”, “СОС” хүүхдийн хотхон зэрэг томоохон төвүүд уг стандартыг нэвтрүүлэн, эдгээр төвд байгаа нийт 523 хүүхдэд стандартын дагуу гэр бүлийн орчинд дүйцэхүйц орчин нөхцлийг бүрдүүлэн, хүүхэд бүрт бие даан амьдрах дадал, чадварыг эзэмшүүлэхийг зорьж байна.
Цаашид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас асрамж, халамжийн төвүүдийн тулгамдаж буй хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх, хүүхдүүдийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэлжүүлэх, хөдөлмөр, халамж, эрүүл мэнд боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ судалгааг хийх, хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ, ажилтан албан хаагчдыг хүүхэдтэй ажиллах наад захын жишиг дүрмүүдийг мөрдүүлэх, хүүхэд хамгааллын бодлого ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах, санхүүгийн боловсрол олгох зэрэг хүүхдийн хамгааллын үйлчилгээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн асрамж, халамжийн төвийн хүүхдүүдийг зуслангийн хөгжлийг хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх, ноын санг баяжуулах төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч “НОМ” арга хэмжээг зохион байгуулах, хүүхдүүдийг чөлөөт цагаа өнгөрүүлэх, урлаг, спортоор дамжуулж хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, насанд хүртэл хамгаалах, амьдралд бие даан амьдрахад туслах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
.jpg)

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
