Амралтын өдрүүдэд /2018.10.27-28/ Тээврийн цагдаагийн албанд нийт 594 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 406 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгалаа.
Ослын улмаас орон нутагт 5, нийслэлд 2 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн ба орон нутагт гарсан ноцтой зам тээврийн ослын 3 нь мотоцикльтой холбоотой тэр дундаа онхолдох хэлбэрээр гарсан осол бүртгэгджээ.
Хөдөө, орон нутагт иргэд мотоциклийг ахуй амьдралдаа, малын бэлчээрт зэргээр өдөр бүр хэрэглэхдээ хамгаалалтын малгай, хэрэгслийг өмсөж хэрэглэдэггүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцдог зэргээс шалтгаалж зам тээврийн ослын үед толгой, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч амь насаараа хохирох явдал ихээр бүртгэгдэж байна.
2018 он гарсаар эхний 9 сард гэхэд мотоцикльтой холбоотой ослын улмаас улсын хэмжээнд 84 хүний амь нас хохирсны 83 нь буюу 99% нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Иймд мотоциклийг хаана, хэрхэн хэрэглэх зориулалтаас шалтгаалж сонголтоо зөв хийх, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг тус албанаас анхааруулж байна.
Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 12 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 6 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд нийслэлд хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн 2 осол нь ХУД-ийн нутаг Яармагийн зам, Наадамчдын гудамжны замд гарсан ослууд байна. Уг замуудад жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлдэг, явган зорчигч нар зам товчилж гарцгүй газраар зам хөндлөн гардагтай холбоотойгоор энэ төрлийн осол гарсаар байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
- ХУД-ийн нутаг Яармагийн замд Insight маркийн автомашин явган зорчигч 40 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон,
- Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ачаа чулуу” гэх газар шороон замд Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 45 настай Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
