Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн нэгдүгээр хороо, Түмэн төвийн 2 давхарт байрлах Монгол ламиан ХХК-ийн “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус хятад хоолны ресторанд дараах зөрчлүүд илэрчээ.
• Үйл ажиллагааны чиглэлээр нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй,
• Үйлчилгээ явуулах гэрээ болон холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
• Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын байранд шавжтай /жоом/, хүнсний агуулахгүй,
• Дизель түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг,
• Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй,
• Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,
• Дээж хадгалах хөргөгчгүй, дээжээ авдаггүй,
• Холбогдох бүртгэл хөтлөлтүүдийг хийдэггүй, бүтээгдэхүүний хугацаа дууссан,
• Технологийн картгүй, бүртгэл хөтлөлтийн дэвтэргүй, температур хэмжигчгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдсон,
• Болсон бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй,
• Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Иймд тус “Mgl ramen” хятад хоолны газрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
