Польш улсад үргэлжилж байгаа хөнгөн атлетикийн мастерс/ахмад/-ын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурдаа сорьсон Ц.Раднаа тэргүүн байр эзэлсэн амжилт нь дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Ц.Раднаа гуай 85 настай. Түүний амжилтыг 81 настай Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй Т.Цэрэндолгор гуай өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.
Азийн дээд амжилтыг 10, улсынхаа дээд амжилтыг 18 удаа шинэчилсэн Т.Цэрэндолгор ДАШТ-ий 10 мөнгө, долоон хүрэл, дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам /мастерсын олимп хэмээгддэг/-ын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл, Азийн АШТ-ий 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 18 алт, таван мөнгөн медальтай.
Тэрбээр, өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль авахдаа Азийн гурван дээд амжилтыг шинэчилж байлаа. Мөн жад, зээрэнцэг шидэлтийн амжилтыг 22, бөөрөнцөг түлхэлтийн амжилтыг зургаан жилийн дараа ийнхүү ахиулсан юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
