Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын төгсгөлд хотын дарга холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаварыг өгөхдөө Туул голын эрэг дагуу олгосон газар эзэмших эрхүүдийг цуцлахыг Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.
Мөн тухайн газар дээр ямар нэгэн барилга байгууламж барих эрхийг олгохгүй байхыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгавар болголоо. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт хийж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.
Түүнчлэн Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн Идэр интернейшнл ХХК, “Зүүн баян рефайнери” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоохыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгов. Мөн Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас иргэдэд зориулан барьсан орон сууцанд төрийн албан хаагчид өөрсдөө амьдарч байгаа байдлыг шалгаж, орон сууцыг чөлөөлүүлэх арга хэмжээ авахыг даалгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
