Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран 2019 оны 1 дүгээр улиралд Нийслэл хотод үйлдэгдсэн хүнд гэмт хэрэг, халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
2019 оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буурч илрүүлэлт нэмэгдсэн сайн үр дүнтэй байна. Хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 47.6 хувь хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь, халаасны хулгайн гэмт хэрэг 26 хувиар тус тус буурсан байна.
Мөн тусгайлан бүлэг зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, 3 бүлэг 15 этгээдийг дайчлан баривчилж, хууль бусаар гар утас худалдан авч зарж борлуулдаг 3 ченжээс 70 гаруй гар утас, бусад эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор аж ауйн нэгж, байгууллагуудад 25 мэдэгдэл, шаардлага хүргүүлж үр дүнг нь тоооцон ажиллаж байна.
Хөдөө орон нутгаас нийслэлд ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа юм. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь нийтийн байр түрээслэн амьдардаг бөгөөд шөнө оройн цагаар гарч гэмт хэрэг үйлддэг байдал тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар 649 аж ахуйн нэгж байгууллага нийтийн байр түрээслэх чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 195, зөвшөөрөлгүй 454 аж ахуйн нэгж байгууллага байна. Дээрх нийтийн байруудын 317 нь хяналтын камергүй, 183 нь хяналтын камертай байна. Тус хэлтсээс “Нийтийн байр” арга хэмжээний үеэр эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж тогтоожээ.
Дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа 17-35 насны 143 иргэнд хуулийг таниулан сурталчлах, давтан хэрэг үйлдэхгүй байх зэрэг сургалт зохион байгуулжээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 21 этгээдийг баривчилж, 76 хэргийг илрүүлээд байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
