Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдлын дагуу Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод холбогдох асуудлыг хяналт шалгахад тэрээр мал эмнэлэг, малын эмийн худалдаа болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг 2016, 2017, 2018 оны ХАСХОМ-т мэдүүлээгүй байна.
Мэдүүлээгүй хоёр аж ахуйн нэгжтэй 2017, 2018 онд “Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн дарга нарын хооронд байгуулсан ажил үйлчилгээний гэрээ”-г байгуулж, ажил гүйцэтгүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, уг гэрээг байгуулахдаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй зөрчил илэрлээ.
Түүнчлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас мал эмнэлгийн үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн мөнгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлж авсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон юм.
Б.Солонгын гаргасан дээрх зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн Завхан аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн Б/16 захирамжаар үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
