Иргэнээс Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан “Танай байцаагч гадуур, энгийн хувцастай явж, хүний хувцасны лангуунаас барааны чинь үнэ хэтэрхий өндөр байна, оёдол нугалаан дээр нь асуудалтай гээд хурааж авна гэж байна. Ямар ч бичиг баримтгүй” гэсэн мэдээлэл ирүүлэв.
Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэрийг барьж зарим худалдааны төв, эмийн сангуудаар бараа, бэлэн мөнгө нэхсэн асуудал гарч байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагад СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт аливаа үнэ, төлбөр хөлс зэрэг асуудал хамаардаггүй бөгөөд хяналт шалгалтыг удирдамжтайгаар зөвхөн Хяналтын хуудасны асуумжийн хүрээнд явуулдаг болно. Түүнчлэн танд өөрийн улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлэх үүрэгтэй.
Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьсан, хяналт шалгалт явуулах гэсэн, эд зүйл болон бэлэн мөнгө нэхсэн аливаа үйлдлийг баримтжуулан холбогдох хууль хяналтын байгуулагад хандаж, гэмт үйлдлийг таслан зогсоохыг уриалж байна.
Иргэн та Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралтай асуудлаар 1800-1286, 7012-8012 дугаарын утсанд хандаж зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл авах боломжтой.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
