Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15- 30-ны өдрүүдэд “ЗАЛИЛАН” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, сургалт нөлөөлөл, урьдчилан сэргийлэх ажил түлхүү хийгдэх юм.
Сүүлийн жишээгээр эрхэлсэн тодорхой ажилгүй “М” нь мөнгө олох зорилгоор интернет, цахим орчинд “Ажилд оруулж өгнө” гэх зар байрлуулах, сумын тамгын газрын ажилтан нартай утсаар холбоо барин “Жайка” ОУ-ын байгууллагын ажилтан байна гэж худлаа хэлж мөнгө залилсан хэргийг илрүүлэн Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж..
“М” нь “Таныг “Жайка” ОУ-ын байгууллагын тусламж авах хүмүүсийн жагсаалтанд оруулсан”, эсвэл “Танай сумаас 2-3 хүнийг тусламжинд хамруулахаар болсон” гэх мэтээр хуурч мөнгө залилжээ.
Хэргийг шалгахад иргэд дээрх гэмт этгээдтэй биечлэн уулзахгүйгээр мөнгө шилжүүлж байсан бөгөөд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа бусдын данс ашигласан нь тогтоогдсон байна.
Иймд танруу аль нэг төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж, хэн нэг утсаар ярьсан төдийд мөнгө шилжүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй.
Мөн иргэдэд сэрэмжлүүлэхэд таны фэйсбүүк, имэйл хаягаар таны ойр дотны хүний хаягнаас мөнгөний яаралтай хэрэг болсон, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх мэт шалтгаан бичиж, мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож, биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдсоны дараа мөнгө шилжүүлэх шаардлагатайг Цагдааг байгууллагаас анхааруулж байна.
Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдэд шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
