Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж иргэдийг хууран мэхэлж байсан А гэгч этгээдийг саатуулан шалгаж байна. Иргэн А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн А-г хэрэгт холбогдуулан шалгахад тэрээр 3 найзын хамт уг хэргийг хийсэн бөгөөд эдгээр этгээдүүд нь гадуур явахдаа байнга цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, энгэрийн тэмдэгтэй явдаг, өдрийн цагаар идэвхитэй үйлдэл хийдэггүй ихэвчлэн шөнийн цагаар үйлдэлээ хийдэг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн А нь 2015 оноос хойш, гэмт хэргийн хамтран оролцогч 3 этгээд нь 2017 оноос хойш хуурамч цагдаагийн алба хаагчийн дүрд тоглож эхэлсэн нь тогтоогджээ. Эдгээр этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн тусгай хэрэгсэл, тусгай дуут дохио, цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагчаас огтхон ч ялгарахааргүй болж иргэдийг залилан мэхэлж байсан нь илрэн шалгалтын ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна.
Цагдаагийн алба хаагч иргэн танд цол, нэр албан тушаалаа хэлэхгүйгээр нэгжлэг хийх, торгуулийн тасалбаргүйгээр торгох, шан харамж нэхсэн, хууль бус шаардлага тавибал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утас болон 94945490 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна. Мөн сэжигтэй тохиолдол ажиглагдвал цагдаагийн байгууллагад хандаж хамтран ажиллана уу.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
