Манай жудогийн тамирчид олон улсын дэвжээнд сүүлийн жилүүдэд золбоо, хийморьтой зодоглож, амжилт арвинтай байгаа билээ. Өдгөө Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотод болж буй Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна. Энэ тэмцээнд Монголоос эрэгтэй 9, эмэгтэй 8 жудочин уран мэх, хүчийг үзэн нийтдээ 13 жинд барилдаж буй ажээ.
Тэмцээний эхний өдөр нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Мөн дараагийн өдрийн барилдаанд хоёр алт, нэг мөнгө медалийн эзэд болцгоов.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Б.Ганхайч мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар БНСУ-ын тамирчин Ан Чан Римыг цэвэр ялж Ази, Номхон далайн бүсийн аварга боллоо.
Түүнчлэн 81 кг-ын жинд О.Ууганбаатар Узбекстаны тамирчин Ш.Болтабоевыг ялж аваргын алтан медалийг хүртсэн байна. Мөн Л.Отгонбаатар финалд БНСУ-ын бөх Вон Жон Хүнтэй барилдан ялсанаар аваргын алтан медалийн эзэн боллоо.
Манай залуу жудочид ийнхүү олон улсын дэвжээг эзэгнэн, амжилтын эзэд болцгоож байна. Тэдний амжилтыг ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад саяхан тус газрын даргын албан тушаалд томилогдсон Д.Дамдинцэрэн, “Сүлд” биеийн тамир спортын хорооны дарга А.Давааням нартай холбож үзэх хүн цөөнгүй. Яагаад гэхээр, тэрбээр жудочдын дасгал сургуульд сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч, байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж иржээ.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
