ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар нь Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг болохыг хүүхдийн сэтгэл зүйч нар тогтоосон байна. Учир нь хүүхдийн хүчирхийллийн дийлэнх хувийг хойд эцэг, эх, хамаатан садан, ойрын төрлийн хүмүүс үйлддэг болох нь өнгөрсөн хугацаанд тогтоогджээ.
Тухайлбал, Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Тухайлбал: хүүхэд ихэвчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох, танхайрах, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагаас дийлэнх нь 14-17 насных байна.
Олон улсад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсч, хайраар хүмүүжсэн хүүхэд аливаа сөрөг зүйлд өртдөггүй болохыг тогтоож, дараах үр дүнтэй алхамыг амьдралдаа хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.
Та хүүхэддээ өглөө, өдөр, оройд 3 хан минутыг зарцуулж чадвал санаанд оромгүй BEST 9 ҮР ДҮНГ харах болно.
ӨГЛӨӨД ХҮҮХЭДДЭЭ ЗАРЦУУЛАХ 3 МИНУТ :
Өглөө бүр хүүхэддээ хуваагдалгүй анхаарлыг хандуулан ямар зүүд зүүдэлсэн, сайхан амарсан уу гэх мэт асуултыг асуугаарай. Магадгүй дух нь дээр нь үнсэх, толгойг нь илэх, хамтдаа инээх, хөгжилдөх цагийг гаргаарай. Энэ нь хүүхдэд эцэг, эхийн анхаарлын төвд байна гэсэн мэдрэмжийг өгдөг бөгөөд тухайн өдөр сэтгэл өөдрөг, эерэгээр өнгөрүүлэхэд том алхам болдог байна. 3-хан минут богино хугацаа мэт санагдавч таны хүүхдэд асар том нөлөө үзүүлж байдаг гэдгийг санаарай.
ӨДРИЙН 3-ХАН МИНУТЫГ ХҮҮХЭДДЭЭ:
Та завгүй ажилтай ч байсан болно. Гэхдээ ажлынхаа дундуур “миний хүү өнөөдөр цэцэрлэг, сургууль дээрээ хэнтэй найзлаж, хэнтэй тоглож, юу шинээр сурч, юу юу хийсэн вэ?, хоолоо идсэн үү?” зэрэг хүүхэд рүүгээ чиглэсэн асуултыг асууж хэвшээрэй. Тэгээд хийсэн зүйлсийг нь магтаж, урамшуулаарай. Таны хүү таны урмын үгээр дамжуулан илүү ихийг сурч, илүү ихийг хийх хүсэлтэй болох болно. Өдөр тутмын хэвшил болоод ирэхээр хүүхдүүд ээж, аавдаа юу бодож байгаагаа, юу хийхийг хүссэнээ, ямар асуудал байгаагаа хэлж ярилцаж хэвшдэг байна.
ТАВТАЙ НОЙРСООРОЙ 3 МИНУТ :
Орой бүр хүүхэддээ хайртай гэдэг үгийг хэлж заншаарай. Таны хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө бусдаас дор үнэлэхгүй байх боломжийг та энэ цагаар дамжуулан хүүхэддээ өвлүүлдэг. Жишээлбэл: Миний хүү бүгдээс илүү биш гэхдээ бүгдээс онцгой. Учир нь аавынхаа, ээжийнхээ хайраас болоод чи бүгдээс онцгой шүү. Хүүхдээ эрүүл, саруул, тайван нойрсоход нь сайхан үг хэлж, үнсэж, халуун тэврэлт өгөхөд 3-хан минут хангалттай үр дүнг гаргах болно.
Та хэрвээ энэхүү 9 минутыг шалтаг гаргалгүй хэрэгжүүлж чадвал таны хүүхэд өөрийгөө хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй гэсэн тэр мэдрэмж, ойлголтыг бүрэн дүүрэн авч аав ээжийнхээ ачаар сэтгэл зүйн хувьд хүчирхэг тэр нэгэн хүн болж өсөх болно.
Дэлхий дээрх хамгийн чухал ажлыг хийж буй аав, ээж танд амжилт хүсье.



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
