Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатар нь тус Төрийн бус байгууллагыг 2013 онд үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл нийт алба хаагчдын дуу хоолой болж, тэдний санал бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн төлөө ажиллаж, тодорхой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ. Түүний цагдаагийн алба хаагчдын төлөө хийсэн хөдөлмөрийг нь өндрөөр үнэлж Цагдаагийн Ерөнхий Газраас түүнийг “Цагдаагийн Гавьяа” тэмдгээр шагнасныг ЦЕГ-ын Дэд дарга Ж.Болд гардуулан өглөө.
ЦАХЭАХХ-ны тэргүүн Н.Алтанбаатар “Бидний үйл ажиллагаа алба хаагчдын хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалах, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг иргэд олон нийтэд зөв ойлгуулах, албанаас тэтгэвэрт гарсан хүмүүсийг амьдралаа авч явахад нь туслах, гэр бүлд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн байдаг. Тийм ч учраас өнөөдөр манай холбооны үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг өдөр тутамдаа 8000 орчим цагдаагийн алба хаагч тогтмол авч байна.Ер нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад үйлдвэрчний эвлэл ч юм уу, тэдний төлөө гэсэн байгууллага байдаггүй. Одоогоор ганц манай холбоо л байна. Цаашид цаг наргүй, ачаалал ихтэй, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж буй нийт алба хаагчдынхаа төлөө хийхээр төлөвлөсөн ажил олон байна. Манай холбооны ажлыг дэмжиж байдаг Цагдаагийн байгууллагын удирдлагууддаа талархаснаа илэрхийлье. Би ойлгохдоо бидний ажлыг дэмжих гэхээсээ илүү нийт алба хаагчдынхаа төлөө хийж буй анхаарал, дэмжлэг гэж ойлгож байгаа. Түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй алба хаагчиддаа ажлын өндөр амжилтыг хүсье.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
