Амралтын өдрүүдэд /2019.07.06-07/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 524 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 362 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 14 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.
Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүүхэд ямар нэг байдлаар гэмтэж бэртсэн бол Зам тээврийн осолд орсон хүүхдүүдийн 2 явган зорчигч, 1 дугуйтай зорчигч, 1 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож, 2 явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан бол 1 зогсоол дотор унадаг дугуй унаж, 1 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
– 2019.07.06-ний өдөр БГД-ийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, нэгдсэн 3-р эмнэлгийн урд замд Mitsubishi Canter маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 49 настай, эрэгтэй Г мөргөж амь насыг хохироосон.
– 2019.07.06-ны 10.20 минутын орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р багийн нутаг “Гурван сайхан” хорооллын баруун асфальтан замд амины Dayun мотоциклийн жолооч Э нь, Toyota Corolla маркийн Т жолоочтой автомашинтай мөргөлдөж, мотоциклийн зорчигч 56 настай, эмэгтэй Н нас барсан. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
– 2019.07.06-ны өдөр 11.10 цагийн орчимд Ховд аймаг Дарви сум Баян Булаг багийн нутаг “Гурван толгой” гэх газар /сумын төвөөс баруун тийш 37км/ асфальтан замд Toyota Corolla маркийн А жолоочтой автомашин онхолдож, жолооч 31 настай, эмэгтэй А нас барьсан.
– 2019.07.07-ны 15.30 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг “Бяцхан Сүж” гэх газар /Сумын төвөөс урагш 25км-т/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашины жолооч У нь, Daewoo KLGY2469 Б, Hyundai Mighty маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 43 настай, эрэгтэй Б нас барж, жолооч 27настай, эмэгтэй У гэмтсэн.
– СХД-н 31 дүгээр хорооо Өнөр хорооллын гудамж, 31-р хорооны замд Toyota Prius автомашины жолооч С нь замын хажуугийн хашлага мөргөж, зоригч 23 настай, эрэгтэй Э нас барж, 25 настай, эмэгтэй Т, 22 настай, эмэгтэй М нарын 2 хүн гэмтсэн
Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөх, 1 дугуйтай зорчигч мөргөх, 4 нь мөргөлдөх, 1 үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдэж, 5 явган зорчигч, 2 жолооч, 3 зорчигч 1 дугуйтай зорчигч гэмтэж бэртсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
