Иргэний ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоосон байна. Тодруулбал, энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 2.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 14-19 насны бүлэг этгээд тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхэг, аккумулятор 2 ширхгийг хулгайлж, хэргийн газраас зугтаах үед нь эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн 6 этгээд нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 14-19 насны, 1 эмэгтэй 5 эрэгтэй байв. Тэд хулгай хийсэн эд зүйлээ зарж борлуулан цахим тоглоомын газар үйлчлүүлэх санаа зорилготой байсан хэмээн мэдүүлжээ.
Сурагчдын амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж хаана явж байгаа, амралтаа хэрхэн зөв өнгөрүүлж байгаад анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
