2019.08.19-22-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1191 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 795 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 25 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.
Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд гэмтэж бэртэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна. Гэмтсэн хүүхдүүд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд оржээ
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.08.19-ний өдрийн 15 цагийн орчимд Дундговь аймгийн Өлзийт сум “Хашаатын бууц” гэх газар /аймгийн төвөөс зүүн урагш 90 км/ шороон замд “Хаожүе” маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Б нас барсан.
2019.08.19-2019.08-20-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 5-р баг “Хондлой” гэх газар /Сумын төвөөс баруун урагшаа 70 км/ шороон замд О жолоочтой Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч 39 настай, эмэгтэй О нас барсан.
2019.08.20-ны өдрийн 15.45 цагт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р баг “Цахиуртын ар” гэх газар /Сумын төвөөс хойшоо 16 км/ асфальтан Toyota Prius автомашины жолооч А нь Toyota Prius А жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай, эрэгтэй Г нас барсан
2019.08.19-ний өдөр 23:55 минутын орчимд БЗД-ийн 4 дүгээр хороо Доржийн гудамж, “Их засаг их сургууль” зүүн урд замд Toyota Prius автомашины жолооч Г нь явган зорчигч 43 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон.
2019.08.22-ны өдрийн 15.00 цагийн орчим Архангай аймгийн Тариат сум “Тэрхийн гүүр” гэх газарт /Сумын төвөөс баруун хойш 30км/ шороон замд Toyota Prius автомашины жолооч Б нь явган зорчигч 1нас.8сартай, эмэгтэй, Г-г мөргөж амь насыг нь хохироосон
Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 16, мөргөлдөх хэлбэрээр 2, онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7.7 хувиар, гэмтсэн хүний тоо 13,6 хувиар өссөн бол зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 28,5 хувиар буурсан байна.
Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул эцэг, эх та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байхыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
