2019.10.14-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1266 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 960-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 34 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 6 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
– 2019.10.16-ны өдрийн 23 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сумын 1-р багийн нутаг “Даланбулаг” гэх газар /Сумын төвөөс баруун урагшаа 60км/ шороон замд Kia Bongofrontier маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 39 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон.
– 2019.10.17-ны өдрийн 12.20 цагийн орчим Орхон аймгийн Баян-өндөр сумын Их залуу багийн нутаг /Сумын төв дотор/ асфальтан замд Mitsubishi Pajero автомашины жолооч А нь явган зорчигч 9настай, эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон.
– 2019.10.17-ны өдрийн 19.52 цагийн орчим Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р багийн нутаг “Баруун шовог” гэх газар шороон замд Хаоже маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 41 настай, эрэгтэй А нас барсан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 5,2 хувиар, гэмтсэн хүний тоо 78,9 хувиар, нас барсан хүний тоо 50 хувиар тус тус өссөн бол, гэмтсэн хүүхдийн тоо 25 хувиар буурсан байна.
Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирж буй тээврийн хэрэгслийн жолооч та хурдаа хасаж, тухайн гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд “ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ” оролцохыг уриалж байна.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
