Үргэлж тэсрэлт хийж, гайхашруулж байдаг дуучин Т.Ариунаагийн тоглолтын сургаар үзэгчдийн дунд тэр ямар сюрприз дэлгэх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа. Арга ч үгүй юм зах зээлийн нийгэмд шилжиж байсан тэр он цагт “Эрос” хэмээх тодотголыг авч чөлөөтэй, зоримог шийдлүүдийг нэвтрүүлж, “Гайхамшигт үдэш” тоглолтоороо агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлсэн гэх мэтчилэн түүний тоглолт болгон сюрприз байдаг. Харин энэ удаа сюрприз үзүүлэх нууц хэвээр. Гэхдээ зөвхөн тоглолтын арга хэмжээнд 500 гаруй хүн ажиллаж байгаа гэхээр нүсэр бөгөөд гайхалтай тоглолт болох нь тодорхой.
Нууцыг задлахад Т.Ариунаагийн тоглолтын тайзыг бэлтгэх багийнхан Буянт-Ухаа цогцолборт ажиллаж эхэлсэн бөгөөд инженерүүдийн маш том баг ажиллаж байгаа гэнэ. Учир нь тэд тайз, дэлгэц, гэрэл хөгжмийг инженерингийн шинэ шийдэл, тооцоолол дээр хийж байгаа. Өөрөөр хэлбэл тайз, гэрэл, хөгжмийн найруулга бүхэлдээ тооцоон дээр тулгуурласан программ бүхийн иновацийн бүтээл байна гэнэ шүү. Гэхдээ бүгд Монгол инженерийн бүтээл байх аж. Буянт-Ухаа цогцолбор концертын зориулалтгүй учраас тоглолт хийхэд маш тохиромжгүй, хөгжмийн сонсогдолтонд маш их анхаарах ёстой гэдэг. Тэгвэл Т.Ариунаагийн багийнхан хөгжмийн найруулгаа цоо шинэ технологиор хийж байгаа юм байна. Хөгжмийн найруулгийн багийнхэн ч супер. Хөгжмийн найруулагчаар “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А. Болорхүү, хөгжмийн найруулгын тохироог Оки, Тэмүүжин, Наки нар ажиллана. За цаашаагаа нарийн “хөдөлмөрийн хуваарь”-тэй хүмүүс амсхийх завгүй ажиллаж байгаа, тухайлбал
Ерөнхий продюссор Г.Буяндорж
Ерөнхий зөвлөх Д.Ганболд /”G Entertainment”-ийн захирал/
Ерөнхий найруулагч Б.Анар/ “Скин энтертаймент” -ийн захирал-саяхан “Харанга” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан/
Зөвлөх найруулагч Н.Наранбаатар /УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт /
Ерөнхий менежер Б.Лхагвасүрэн /”Сүнс” хамтлаг, “Max Music Entertainment”/
Dj-OG
Тайзны менежер Баажий /“Скин энтертаймент” /.
Үүн дээр Монгол Улсын филорманийн оркестр, “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн чуулгын үлээвэр найрал хөгжим дээр амьд хөгжмийн хамтлаг гэхээр энд ямархуу хэмжээний тоглолт болох нь тодорхой ойлгогдоно. Т.Ариунаагийн тоглолтын гитарчнаар Адка, Билгээ, бөмбөрчнөөр Баагий, даралтад хөгжимчнаар Болорхүү ажиллана.
Мэдээж дуучин Т.Ариунааг бүжиггүйгээр төсөөлөх аргагүй. Өөрөө бүжиглээд дуулдаг цорын ганц эмэгтэй дуучин ч байж магадгүй. Цоглог дуучин бүсгүйн хамтрагчаар Boomerang, Moon dance, Mongolian Entertainment, Nomadic бүжгийн хамтлагууд оролцоно. Яагаад гэвэл тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг бүрт тусдаа бүжгийн хамтлаг оролцож, бүжгийг тус тусдаа бүжиг дэглээч нар дэглэнэ.
Угийн ганган цоглог Ариунаагийн хувцас, make-up, үсний донж хэзээд супер байдаг. Хувцасны сонголт ч гэсэн хэзээд мода-ыг эвдэж, дагуулж байдаг юм хойно, хэн түүний энэ хамгийн чамин нандин ажлуудыг удирдаж байгаа бол гэж сонирхол татаж байгаа ч одоогоор түр нууцлая. Стилистээр нь Bunny ажиллаж байгаа гэхээр л гайхалтай чамин шийдэл, алмайрам Ариунааг олж харна гэдэгт эргэлзэх хэрэггүй байх аа.

Тайзны бэлтгэл хийгдэж байгаа байдал. 2019.10.25
А.Туяа

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1