Цэнэглэгч кабель
Нийтийн цэнэглэгч USB кабелийг ашиглах нь зарим үед таныг гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй хэмээн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь халдлага үйлдэгчид цэнэглэгч кабельд нэмэлтээр чип суулган олон нийтийн газар ашиглуулахаар орхиж, уг цэнэглэгч кабелийг ашигласан хохирогчийн гар утсан дахь нууц мэдээллийг олзлох, дамнан худалдах, барьцаалах тохиолдол олширч байна.
“Juice jacking” гэж нэрлэгдэх энэ төрлийн халдлага нь ихэвчлэн нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, зочид буудал гэх мэт олон нийтийн газрын цэнэглэх станц болон бусдын цэнэглэгчийг ашиглах үед гарч байгаа бөгөөд хохирогчид нь жуулчид, томилолтоор явж буй албан хаагчид байгаа юм.
USB цэнэглэгчээр дамжих хорт код нь утасны эзэнд мэдэгдэхгүйгээр хувийн нууц мэдээллийг хулгайлахаас гадна дуут болон видео бичлэг хийх, тусгай дугаар руу залгах, текст мессэж илгээх чадвартайгаар зохион бүтээгдсэн байдаг байна.
Зөвлөмж:
- USB charge-only adapter буюу зөвхөн цэнэглэх зориулалттай адаптер ашиглах;
- Шууд цахилгаан залгуурт залган цэнэглэх;
- Машины цэнэглэгч ашиглах;
- Power bank буюу зөөврийн цэнэглэгч батерей ашиглах;
- Өөрийн найдвартай цэнэглэгч кабелийг ашиглах.
Үнэгүй Wi-Fi бүс
Олон нийтийн үнэгүй Wi-Fi ашиглах нь дэлхий нийттэй холбогдох боломжийг бидэнд олгодог боловч хувийн аккаунтын мэдээлэл задгай, шифрлэгдээгүй сүлжээгээр дамжин мэргэжпийн хакерууд, кибер гэмт хэрэгтнүүдэд нээлттэй боломж олгодог. Энэ төрлийн халдлага үйлдэхэд зориулагдсан олон тооны хэрэгсэл интернэтэд байдгаас гадна хакерууд хуурамч Wi-Fi сүлжээ цацаад холбогдсон хүний мэдээллийг цуглуулах боломжтой байдаг.
Нийтийн Wi-Fi-д холбогдсон үед аюулгүй байдлын үүднээс дараах зүйлст анхаарах нь зүйтэй:
- Тухайн холболт хяналттай байж болох тул нийтийн Wi-Fi ашиглаж байх үедээ өөрийн хувийн нууц мэдээлэл, имэйл, санхүүгийн систем зэрэгт нэвтрэхээс зайлсхийх;
- Автомат холболтыг идэвхгүй болгох. Нээлттэй Wi-Fi-д холбогдох эсэхийг асуух тохиргоог идэвхжүүлэх.
- Зөв, аюулгүй, цоож тэмдэглэгээтэй нууц үг шаардсан сүлжээг сонгох. Кафе, зочид буудал зэргийн сүлжээг нягталж асуух.
- Яг одоо ашиглахгүй байгаа аппликешнуудыг хаах. Интернэт холболт үүссэн үед ихэнх аппликешнууд мэдээллээ шинэчлэхээр нэвтрэх мэдээллийг дамжуулдаг.
- VPN /Virtual Private Network/ холболт ашиглах. Нийтийн Wi-Fi сүлжээг ашигладаг нийт хэрэглэгчдийн 25 хувь нь л VPN ашигладаг гэсэн судалгаа байдаг. VPN ашигласнаар таны байршлаас үл хамааран зохих түвшний хамгаалалтаар хангаж өгнө.
- Хуучирсан үйлдлийн систем халдлагад өртөх өндөр магадлалтай байдаг тул интернэтэд холбогдох боломжтой бүх төхөөрөмжийн үйлдлийн системийг байнга шинэчилж байх зэрэг болно.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
