Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг энэ сарын 06-нд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эдгээр аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлөө цуцлуулж байгаа юм.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд
| Аж ахуйн нэгжийн нэр | Чиглэл | Хаяг | |
| 1 | Тэргүүн трейд ХХК | Спиртийн үйлдвэр | Улаанбаатар |
| 2 | Азык ХХК | Архины үйлдвэр | Баян-Өлгий |
| 3 | Дарханмоунтайнс ХХК | Архины үйлдвэр | Дархан-Уул |
| 4 | Хүнс төв ХХК | Архины үйлдвэр | Төв |
| 5 | Сэлэнгэ шим ХХК | Архины үйлдвэр | Сэлэнгэ |
| 6 | Бенедакт ХХК | Архины үйлдвэр | Улаанбаатар |
| 7 | Трансин-Консульт ХХК | Архины үйлдвэр | Улаанбаатар |
| 8 | Энигма ХХК | Архины үйлдвэр | Улаанбаатар |
| 9 | Ентүм ХХК | Архины үйлдвэр | Говь-Алтай |
| 10 | Түшиг Тулга трейд ХХК | Дарсны үйлдвэр | Улаанбаатар |
| 11 | Ази Инвестмент Капитал групп ХХК | Шар айрагны үйлдвэр | Улаанбаатар |
| 12 | Мини макро ХХК | Шар айрагны үйлдвэр | Улаанбаатар |
| 13 | Интер стандарт брьюри ХХК | Шар айрагны үйлдвэр | Улаанбаатар |
| 14 | Завхан баялаг ХХК | Шар айрагны үйлдвэр | Завхан |
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
