МХЕГ-ын газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр баталсан “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/13 дугаартай хяналт шалгалтын удирамжын дагуу Баянзүрх, Хан талст, Барс импекс, Хүчит шонхор худалдааны төвүүдэд хэмжилзүйн хяналт шалгалтыг 2020 оны 2 дугаар сарын 5-наас 11-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар тухайн худалдааны төвийн түрээслэгчдийн жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжлийн нэгдмэл байдал, савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ, шошгололтыг шалгалаа. Нийт 280 жин хэмжүүр, гурил, будаа, нарийн боов зэрэг 6 нэрийн 240 бүтээгдэхүүний савлагааг шалгав.
Илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ:
Шалгалтаар улсын баталгааны хугацаа дууссан жин хэмжүүр ашиглаж байсан 46 зөрчил, дутуу савлагаатай болон хаяг шошгогүй нарийн боов худалдаалж байсан 3 зөрчил нийт 49 зөрчил илрүүлж, 12 иргэнд “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1 сая 200,0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, баталгааны хугацаа дууссан 46ш жинг Стандарт, хэмжилзүйн газрын улсын шалгагчтай газар дээр нь хамтран ажиллаж улсын баталгаажуулалтад хамруулж зөрчлийг арилгуулав.
НМХГ-ын дэд даргын 02-03/384 дугаартай албан бичгээр “Хүнсний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад” зориулсан Мэдэгдлийг 32 аж ахуйн нэгжид хүргүүлж, газрын веб сайдад байршуулаад байна.
Зөрчил гаргасан түрээслэгчдэд “Хэмжил зүйн тухай” хууль болон холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах ажлыг хийж гүйцэтгэв.Шалгалт үргэлжилж байна.
-

-

Улсын баталгааны хугацаа дууссан баталгаагүй жин хэмжүүр -


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
