Шинэ коронавирус COVID-19-ийн өвчлөлтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага 2020.01.06-ны өдрөөс хилийн хяналтыг чангатган, хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэс өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын дагуу энэ сарын 13-ны өдрөөс Мэргэжлийн хяналтын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, тусгай горимоор ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан МХЕГ-т “Шуурхай штаб”-ыг байгуулсан бөгөөд өнөөдөр мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн бүх нэгжийг хамруулан цахим шуурхай хуралдаан зохион байгуулан штабын бүрэлдэхүүн, ажиллах горим, төлөвлөгөө, эрсдэлийн үед ажиллах заавар зэрэг мэдээлэл хийж үүрэг даалгавар өглөө.
Мөн хариуцлагатай жижүүрийг томилон 24цагаар ажиллаж байгаа бөгөөд гамшиг болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үедтөв, орон нутгийн мэргэжлийн хяналтын албан хаагчдыг тухайн бүс, орон нутагт дайчлан ажиллуулах юм. Түүнчлэн ажилтан, албан хаагчдыг халдвараас сэргийлж, хувийн иж бүрэн хамгаалах хувцас, хэрэгслээр хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
