Өнөөдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж, Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн санал оруулсаны дагуу нийтийн тээврийн үйлчилгээг 2 дугаар сарын 24, 25,26-ны өдрүүдэд зогсоох шийдвэр гаргалаа.
Энэ талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ, ” Нэгдүгээрт, Монгол улсын Ерөнхийлөгч цагаан сарыг тэмдэглэхгүй байх уриалгыг гаргасан. Үүнийг УОК, Засгийн газраас мөн дэмжин ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг даргын 2020.02.13-нд захирамж гарсан. Тус захирамжинд шашин, сүм хийд хүмүүсийг цуглуулахгүй байх, хяналт тавихаар заасан байдаг. Гэтэл яг амьдрал дээр энэ хэрэгжихгүй байна. Үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Өглөө гэхэд зарим хийдүүд гудамжаар үрэл тараагаад олныг хамруулсан арга хэмжээ зохион байгуулаад явж байна. Маргааш битүүний өдөр бас ном хурана гэж байгаа. Энэ асуудалд анхаарал хануудлах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, Зах, худалдааны төвүүд битүү хүнтэй байна. Цагаан сараа тэмдэглэнэ гэсэн хүмүүс маскгүй, тэмдэглэхгүй гэсэн хүмүүс масктай явж байгаа нь харагдаж байна. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ тал дээр хяналтаа чангаруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй байна.
Гуравдугаарт, Нийтийн тээвэрт өдөртөө 900 гаруй автобус үйлчилж байна. Ердийн үед 650 мянган орчим зорчигчид үйлчилж байгаа. Харин сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өдөрт 358 мянган зорчигчид үйлчилж байгаа тоо статистик байна. Өнөөдрийн байдлаар автобусны гаралтыг 457 болгож, 50 хувь бууруулсан. Бид энэ хэд хоногт маш сайн хариуцлагатай ажиллаж коронавирусыг оруулж ирээгүй. Одоо гадаад, дотоодоос хүмүүс аав, ээжтэй золгохоор их ирж байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг 2 дугаар сарын 23-аас 27-ны хооронд зогсоох санал оруулж байгаа. Ингэхгүй бол энэ хяналт алдагдах магадлал өндөр байна. Ялангуяа нийтийн тээвэр маш эрсдэлтэй. Хөл хорио тогтоосон энэ цаг үед иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх нэг том арга хэмжээ юм ” гэв.


Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
