Бид энэ удаагийн “Монгол кино” буланд кино шүүмжлэгч Д.Нямдаваагийн “Бүтэн амьдрал” киноны шүүмжийг хүргэж байна.
-Сүүлийн үед Монголд кино урлаг эрчимтэйгээр хөгжиж байна. Нэг талаараа магтууштай ч нөгөөтэйгүүр энэ нь хэт нэг талыг барьсан. Солонгосын олон ангит киног дуурайж монгол өв соёл, ёс заншлаа мартагдуулсан үзэгдэл гарах нь олширсон. Шинээр гарч байгаа бүх кино солонгос хуулбараас хэтрэхгүй байна. Үзэгчдийг Монголын олон ангит кинонд дурлуулсан нь “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар” кино юм. Энэ кинонуудад монгол зан араншин, ахуй амьдрал бүхэлдээ багтсан байдаг. Харин сүүлийн үед гарч байгаа муухан найруулгатай дутуу дулмаг хийсэн киноноос болж Монголын олон ангит кино уйтгартай санагдаж үзэгчид маань буцаад солонгос киногоо үзэж эхэллээ.
Боловсрол телевиз “Бүтэн амьдрал” киног гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ кинонд хоёр гэр бүлийн амьдралыг харуулдаг. Гол дүр Номин гэх бүсгүй үр хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд нөхрөө гуйж байгаа талаар гарна. Номингийн ээж салаад өөр хүнтэй суугаад явчихсан. Номингийн эмэгтэй дүү найзынхаа нөхөртэй далдуур уулздаг байсан. Нөхрийнх нь явдлыг бүгд мэддэг, эрэгтэй баз нь бас эхнэрээ хуурна энэ талаараа хадам ахтайгаа туршлага солилцоно. Энэ бүгд яг л нэг хоёрхон гэр бүлийн дотор л болж байгаа үйл явц. Хар ухаанаар авч үзвэл хөнгөн буруу зүйлийг сурталчилсан мэт.
Тухайн хоёр гэр бүлийн хүн бүр ямар нэгэн байдлаар гэр бүлээс гадуур харилцаатай байдаг. Энэ нь гэр бүлийн харилцааны үнэлэмжийг бууруулсан бас залууст ийм зүйл байж болох юм гэсэн буруу ойлголтыг төрүүлж байна. Гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцааг кино урлагт ингэж үзүүлэх нь хэрээс хэтэрсэн зүйл. Хэрэв гэр бүлийн харилцааг хөндөх гэж байгаа бол манайд “Гарын таван хуруу” гээд сайн кино байдаг. Энэ киног үзэхэд бүгдийг ойлгоно. Киноны зураг авалтыг их цомхон хийсэн мэт санагдсан. Нэг газраа олон зураг авалт хийх гэх мэт. Мөн хадам ээж, хадам дүүгийн байгаа байдлыг солонгос киноноос хуулбарласан гэдгийг илт харуулдаг. Манай жүжигчид чадварлаг сайн тоглодог. Гэхдээ киноныхоо зохиолыг хуубарлахгүй солонгос киноноос санаа авахгүй байх нь зөв юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг

Солонгос кинон дээр жолооч заавал бүсээ зүүж, утсаар ярихдаа чихэвчээр ярьж байгаа нь жолоо барихдаа хуулиа дага гэсэн мессэжийг үзэгчдэд хүргэдэг