2020.05.18-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1047 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 705-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн. Үүний 3 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 7 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -15
- Мөргөлдөх хэлбэрээр-4
- Онхолдох хэлбэрээр-3
- Үл хөдлөх цэг мөргөсөн-1
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.05.18-ний 19 цагийн орчимд Төв аймаг, Баянхангай сумын нутаг Атар-13 гэх газарт Асфальтан замд Kia- Bongo маркийн автомашин, Toyota-Ist маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Г-н /61 настай эрэгтэй/ амь нас хохирсон.
2020.05.20-ны өглөөний 08 цаг 30 минутын үед ХУД-ийн 3 дугаар хороо Бармаш ХХК-н баруун урд замд Toyota-Allion маркийн Б жолоочтой автомашин, Toyota-Prius маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, улмаар Toyota-Prius маркийн автомашин зорчих хэсгийн гадна зогсож байсан Э-г /46 настай, эрэгтэй/ мөргөж амь насыг хохироосон.
2020.05.20-ны 20 цаг 30 минутын орчимд Архангай аймаг, Их тамир сум “Бугат баг Ахимын даваа” ар гэх газарт шороон замд улсын дугааргүй О жолоочтой бага оврын трактор онхолдож, жолооч О-н /26 настай, эрэгтэй/ амь нас хохирсон.
2020.05.20-ны 20 цагийн орчимд Завхан аймаг, “Загастайн даваа” гэх газарт шороон замд Д жолоочтой Toyota-Raun маркийн автомашин онхолдож, зорчигч С /72 настай, эрэгтэй/, зорчигч Б /13 настай, эрэгтэй/ тус тус 2 хүний амь нас хохирсон.
2020.05.20-ны 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газарт асфальтан замд Ц жолоочтой Nissan Advan маркийн автомашин онхолдож, зорчигч Ц / 56 настай, эмэгтэй/, зорчигч Ц /6 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/, тус тус 3 хүний амь нас хохирсон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 98 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгдсэн.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 2,4 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 41,6 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 28,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна,
Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 7 хүний амь нас хохирсон ба дээрх замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулах, жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглэх, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
