“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилт тусгагдсан.
Энэ хүрээнд ХНХЯ нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээнд хамруулах техник технологийг нэвтрүүлэх зорилгоор “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлэх ажлыг хийж байна.
Системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран хэрэгжүүлж байна.
Тус систем хөгжүүлэлтийн эхний үе шатны ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сарын 26-нд цахим системийг нэвтрүүлж, үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
“Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад ажлын явц болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, үүрэг чиглэл авлаа.
Эхний ээлжид Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан олгоно.
Халамжийн нэгдсэн систем нэвтэрснээр иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ төрийн байгууллагад очилгүйгээр нийгмийн халамжийн цахим хуудас болох ehalamj.mn, төрийн үйлчилгээний цахим машин “ТҮЦ машин”, ebarimt аппликэйшн ашиглан гаргаж авах боломжтой болох юм. Мөн иргэний цаасаар бүрдүүлдэг баримт бичгийн тоо буурч, иргэдийн төрийн үйлчилгээг авахад зарцуулдаг хугацааг хэмнэх, иргэн банк харгалзахгүйгээр өөрийн нэрийн дансаар дамжуулан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах, өөрийн гаргасан өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих зэрэг давуу талууд бий болох юм.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
